Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн”-ийг 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулж дууслаа. Өнөөдрийн зөвлөгөөнд Сонгинохайрхан, Багахангай дүүргийн ЖДҮҮ эрхлэгч 100 эмэгтэй оролцож, санал солилцов.
Зөвлөгөөний үеэр Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, төлөөлөгч Б.Мягмар “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн бид эмэгтэй ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөнийг 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Энэ төрөлд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй 400 гаруй хүний саналыг сонслоо. Тэд асуудал бэрхшээл дурдахаас илүү хоршоолол болон хамтран ажиллаж массын үйлдвэрлэлд шилжих, материал түүхий эдийг өөрсдөө хийх саналыг гаргаж байна. ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдээс гарсан саналыг хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл нэгтгэн, ирэх 3 дугаар сард зохион байгуулах “Эмэгтэйчүүдийн оролцоо нийслэлийн хөгжилд-2022” чуулга уулзалтаар хэлэлцэн, шийдвэрийн төсөл боловсруулна” гэв.
Эх сурвалж: НИТХ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|