Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-нд БОАЖ-ын сайдаар томилж, тэрбээр өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авсан.
Тэрбээр 2020 оны наймдугаар сарын 19-нд агентлагийн даргаар томилогдохдоо АТГ-т хөрөнгө орлогоо анх мэдүүлжээ. 2021 оны ХОМ-ийг АТГ хараахан танилцуулаагүй байгаа юм. Шинээр томилогдсон сайд 2020 онд 12.5 сая төгрөг, гэр бүлийн гишүүд нь 10.3 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлжээ. Тэрбээр
- 450 САЯ төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц
- 50 сая төгрөгийн үнэ бүхий Dodge Durango, Chrysler маркийн суудлын машин
- 100 сая төгрөгийн үнэ бүхий өмчлөх эрхийн 400 ам метр газартай болохоо мэдүүлсэн байна.
- Мөн 10 сая төгрөгийн хадгаламжтай бол 15 сая төгрөгийн зээлтэй гэжээ.
- "Монгол Тулгат Финанс", "Монмарт трэйд" гэсэн хоёр компанийг 100% эзэмшдэг болохоо мэдүүлсэн байна.
Харин авлага, үнэт эдлэл, мал аж ахуй байхгүй гэдгээ мэдүүлжээ.
Бат-Өлзийн Бат-Эрдэнийн намтрыг харвал
Боловсрол
- 1995 онд 10-н жилийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн.
- 1999 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүх судлаач, Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн.
- 2002-2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академийг "Агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэшил"-ээр суралцсан.
- 2010 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүхийн ухааны боловсролын магистр зэргээр төгссөн.
- 2013 оноос МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуульд Улс төрийн судлалын докторант
Ажилласан байдал
- 1999-2001 онд Эксэл Трэвел ХХК
- 2001-2003 онд Эйрлинк ХХК-ийн Ерөнхий менежер
- 2003-2007 онд Силк Роуд ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
- 2007-2010 онд Эйр Тикет ХХК үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
- 2010-2011 онд "JCI Монгол"-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2010-2012 онд НАМЗХ-ны УЗ гишүүн, Дотоод протокол хариуцсан дарга
- 2012-2015 онд НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2015.01-2015.06 сар Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
- 2015-2016 онд МХЕГ-ын Дэд дарга
- 2016-2017 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
- 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
- 2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, "Эрдэнэс Монгол" группийн ТУЗ-ийн дарга
- 2019-2020.08 Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн
- 2020.08 сараас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус ажиллажээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!