ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн авлаа

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
БОАЖЯ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ өчигдөр тамгаа гардан, үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Шинэ томилогдсон сайдад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тамгыг хүлээлгэн өгөхдөө “Оршихуйн үндэс болсон байгаль дэлхий, хүн зон ан амьтдын талаар явуулах төрийн бодлого тань мэргэн байг” хэмээлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилогдсон Б.Бат-Эрдэнэ “Цар тахлын хүнд нөхцөл боловч, нөгөө талдаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байгаа давуу талтай гэж үзэж байна.

Цар тахлын дараа эрүүл агаар, онгон байгальтай, нүүдэлчин Монгол орон шиг улсад жуулчид олноор ирэх сонирхолтой бий. Үүнийг салбар яам сайн зохион байгуулж ажиллахад анхаарах ёстой.

Мөн агаар орчны бохирдлыг бууруулах, аюултай хог хаягдлын үйлдвэр барих, усны нөөцийн бохирдол хомсдолыг багасгах, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газар нутагт нөхөн сэргээлт явуулах, засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудыг үргэлжлүүлэх, ойн менежментийг сайжруулах, зэрэгт анхааран ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өсгөн үүрэг чиглэлийн дагуу “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, цөлжилт газрын доройтлыг бууруулах, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах зэрэг олон ажил байгааг амжилттай үргэлжлүүлэн хамтран маш сайн ажиллах ёстой. Хамт олондоо итгэж байна” гэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээн авах үеэр тус яамны газар хэлтсийн дарга нар байлцлаа.

 
БОАЖЯ

 

Эх сурвалж: БОАЖЯ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.106] 2022/11/27
Хүрэлсүх Оюунэрдэнэ Батэрдэнэ Аюурсайхан Нямбаатар эдгээр залуустаа ажлын амжилт хүсээд эрүүл энх сайхан бүхнийг ёрөөё
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.106] 2022/11/27
Монголын төлөө цохилох зүрхтэй залуустаа гарч ирсэнд баярлаж бна Оюунэрдэнэ Батэрдэнэ Хүрэлсүх г м залуустаа амжилт хүсьё
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.106] 2022/11/27
Монголын төлөө гэсэн сэтгэлгүй бакалавраас чинь яахав дээ Монголын төлөө зүрх нь цохилдог л бол мэргэжилгүй байсан ч яадаг юм бэ
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.66] 2022/1/19
Зүгээр л УБ хотын үйлдвэрийн районоор яваад үз ямар их барилгын хогыг хаа сайгүй энд тэнд хаясныг олж үзээд тэдгээрийг цэвэрлүүлэх арга хэмжээ ав тэгээд дараагаар нь тэгж хог хаяуулахгүй байх арга хэмжээ авч хатуу тэмц Сэлбэ гол Дунд Гол Туул голын эргийн дагуу өөрөө оролцож цэвэрлээд үз. Мөн Сэлбэ Дунд гол руу энд тэндээс нь урсан орж байгаа хаягдал уснуудыг өөрийн нүдээр хар. Өвөл ч хөлдөхгүй халуун ус урсаад халиа үүсч мөс нь доошоогоо хичнээн их тэлж овоорч хөлдөж байгааг хараад дүгнэлт хий өрөөндөө албан тасалгааны цонхоор хараад худлаа ажил хийгээд суух хэрэггүй
0 | 0 Хариулах
MGL [202.126.89.250] 2022/1/19
zawaan ugzug doloogch said boloh ch gejdee. oyuk huuk 2 gej aldartai hoshnogo doloogchid baigaa bolohoor ene tur uudluhguinee
1 | 0 Хариулах
Юв [103.212.116.20] 2022/1/19
Эргүү Оюуэрдэнэ нэгийг нөгөөгөөр солиод утааг хөрсний бохирдлыг шийдчих юм гэнэ. Хол очиж гуц ядахдаа бакалаврын боловсролгүй амьтан
3 | 0 Хариулах