Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцууллаа 

А.Ням-Өлзий, iKon.mn
2022 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг чөлөөлсөн билээ. 

МАН-ын удирдлагын түвшинд дараагийн сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтсон юм.

Томилгоотой холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Шууд хэлье. ПиАр-аа багасгаарай дарга минь. Таныг харж байхад ПиАр чинь хэтэрхий их шүү. БОАЖЯ Эдийн засгийн байнгын хороонд ажлаа тайлагнадаг. 

Ажлаа сошиалаар явуулдаг байдлыг таслан зогсооно гэж Ерөнхий сайд хэлж байсан. Тиймээс танд сануулж хэлэхэд ажлаа хийж дуусгаарай, тантай хамтран ажиллана, ам, яриагаа багасгаарай гэж хэлье.