Цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор өмнөх жилүүдэд цагаан сарын баярыг иргэд өргөн хүрээнд тэмдэглэж чадаагүй билээ. Харин энэ жилийн хувьд иргэд өрхийн хүрээнд цомхон тэмдэглэх байр суурьтай байгаа юм. Цагаан сарын баяраар бид идээ ундааны дээжийг ширээн дээрээ өрж, хамгийн өнгөлөг хүнс хоолоор зочдоо дайлдаг уламжлалтай. Ийм ч учраас, тухайн жилийн өнгөтэй өөдтэй байдлыг буузаар нь харж хэлдэг байна.
Эзэгтэй танд цагаан сарын баярт ямар гурилаар буузаа сонговол зохимжтойг доорх зөвлөмжүүдээр хүргэж байна.
Монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн бол “УЛААН БУУДАЙН ГУРИЛ” байдаг учир стратегийн хүнсээрээ ч нэрлэсэн байдаг. Дотооддоо 100 хувь ургуулсан улаан буудайн гурил нь бусад хүнснээс хамгийн тэжээллэг чанартай тул өдөр тутамдаа ч Монголчууд өргөнөөр хэрэглэсээр байна.
Тухайлбал, ямар гурил чанартай вэ? гэсэн асуултад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв дараах мэдээллийг өгсөн байна. Монголд үйлдвэрлэсэн гурилын шошгоос БГ-045, 050, 055, 075, 085, 115 гэсэн тэмдэглэгээг харж болно. БГ гэдэг нь буудайн гурил гэсэн үгийн товчлол бөгөөд арын тоонууд нь чанарыг нь илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, энэ тоо нь ихсэх тусам гурилд агуулагдах шим тэжээл ихэсдэг байна.
Монгол Улсын гурилын үйлдвэрлэлийн 35 хувийг дангаараа ханган ажиллаж байгаа Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Улаанбаатар гурил” брэндийн 1-р гурил нь хамгийн тохиромжтой сонголт болохоор байна. Учир нь, Улаанбаатар 1-р гурил нь дээр хэлсэнчлэн шим тэжээлийн агууламж, чанарын хувьд өндөр болох нь “БГ-085” гэсэн тэмдэглэгээнээс нь харж болно. Өнгөний хувьд дээд гурилаасаа ялгарахгүй ШАРГАЛТСАН мөртлөө ислэг, шим тэжээлийн агууламж нь өндөр, ус сайн даадаг, эрүүл мэндэд тустай зэрэг чанараараа цагаан сарын бууз төдийгүй өдөр тутмын хоол хүнсэнд ч хамгийн сайн сонголт болж байна. Цагаан сарын буузаа ШАРГАЛТСАН сайхан өнгөтэй дээр нь эрүүл мэндэд сайн гурилаар хиймээр байгаа бол “Улаанбаатар 1-р гурил” хамгийн оновчтой сонголт байх болно. Хэрэв зөвхөн дээд гурилаар бууз хийж заншсан бол та эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт болгож энэхүү 1-р гурилыг холиод хэрэглэхэд ч тохиромжтой юм шүү.
Үндэсний үйлдвэрлэгчид, тэр дундаа Улаанбаатар гурилын үйлдвэр нь орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг соргогоор мэдэрч, эрүүл мэндэд тустай, шим тэжээлтэй бүтээгдэхүүнээр Монголчуудаа хангахын тулд технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлүүдийг ийнхүү ашиглан, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Үйлдвэрийн хувьд бусад гурилын үйлдвэрүүдтэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25 хувь бага хэрэглэдэг байгаль орчинд ээлтэй орчин үеийн цогц үйлдвэр юм. Зөвхөн гурил үйлдвэрлэлийн салбарт 1600 гаруй хүн, тэдний цаана улаан буудайн тариалан эрхлэлтийн салбарт олон мянган тариаланчдын хөлс хүч, хөдөлмөр шингэж байж Монголчуудынхаа гурилын хэрэгцээг 100 хувь дотооддоо хангах боломж бүрэн дүүрэн болсон.
Гурилын хэрэгцээ хамгийн өндөр болдог уламжлалт Цагаан сарын баяраараа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, гэр бүлдээ эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг бодолцон сонголтоо зөв хийхийг эрхэм гэрийн эзэгтэй та бүхэндээ нийтлэлийн төгсгөлд уриалмаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!