ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 15 хоног хязгаарлана

А.Намуун, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дорнод аймгийн Онцгой комисс цар тахлын Омикрон шинэ хувилбар дотоодод илэрсэнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх, хохирол амсахгүй байх зорилгоор зарим шийдвэрийг гаргажээ.

Тодруулбал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын болон олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, спорт, соёл урлагийн арга хэмжээ, аймгийн хэмжээнд шагнал гардуулах арга хэмжээг маргаашаас эхлэн нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хязгаарлахаар болсон байна.

Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагыг 22:00 цаг хүртэл ажиллуулах, сар шинийн баярыг гэр бүлийн хэмжээнд зохион байгуулахыг уриалжээ.

Халдварын голомт бүхий суманд голомтыг цомхотгох, тархалтыг бууруулах хариу арга хэмжээний багийг ажиллуулж, мэргэжил аргазүйгээр хангах, мэргэжлийн байгууллагууд өөрийн чиг үүргийн хүрээнд шинэ давлагаанаас урьдчилан сэргийлэх нэг сарын аян зохион байгуулах, эмийн нөөц, багцыг бүрдүүлэх бэлтгэл ажлыг үргэлжлүүлэн хангах шийдвэрийг гаргасан тухай АОК-оос мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.242.243.157] 2022/1/11
omicron tarhaad baihad ene orkuudchin toodogguie
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.157] 2022/1/11
ulaanbaatart heregtei arga hemjee bn
1 | 0 Хариулах
Зочин [43.242.243.157] 2022/1/11
sain bn
3 | 0 Хариулах
Зочин [66.181.189.123] 2022/1/11
Хааж хорихгүйхэн шиг, биесээ дуурайж шийдвэр гаргахгүйхэн шиг л ажиллаж үзээрэй дээ. Нэг их онцгойрох гээд
0 | 3 Хариулах