ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/11-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Амартүвшин: Зээлийн хүү буураагүй, хүртээмж нь муу байна гэдэг хардлага бий

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 1 сарын 11
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги бууруулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Зээлийн жигнэсэн дундаж хүү буурсан харагдаж байна. Үүн дотор хэрэглээний зээлийн багцын дундаж хүү хэд байгаа вэ. Иргэдийн зүгээс зээлийн хүү буураагүй гэдэг зүйлийг хэлж байгаа.

Хоёрдугаарт, ипотекийн зээлийн дундаж хүү ямар түвшинд байна.

10 их наядын хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд шинэ зээл гэхээс илүү өмнө гаргасан зээлээ дахин санхүүжүүлсэн хэмжээ нь ямар түвшинд байгаа вэ. Жилийн 18 хувийн хүүгээр тооцож зээл авсан аж ахуйн нэгжүүд түүнийгээ бууруулаад зээлийн хүүгийн хувьд хэмнэлт хүртэж байгаа. Энэ нь тухайн аж ахуйн нэгждээ дэмжлэг болж байгаа болохоор эдийн засаг болон нийт хэрэглэгчдэд зээлийн хүүгийн дарамтыг бууруулсан эсэх дээр эргэлзэж байна. Үүнд тодорхой хариулт өгнө үү.

Мөн гаднын санхүүжилтийн эх үүсвэрийг ямар хэмжээнд татан төвлөрүүлж чадаж байгаа вэ. Энэ нь зээлийн хүүг бууруулахад тодорхой хэмжээнд нэмэр болдог.

Банкууд муудсан аж ахуй нэгжийн зээлэн дээр барьцаа хөрөнгөөр хангуулах гэж нэлээд уддаг байсан. Шүүхийн олон шат дамжлагаас гадна шийдвэр гүйцэтгэх дээр хэдэн жилээр гацдаг. Энэ гацаа арилж, ямар нэгэн ахиц гарсан уу. Үүнийг илүү эрчимтэй болгоход ямар эрх зүйн өөрчлөлт хэрэгтэй вэ. Яагаад гэвэл цөөхөн хэдэн муу зээлдэгчээс болж сайн зээлдэгчид нь хохироод явдаг. Сайн зээлдэгчдийн зээлийн төлбөр дээр муу зээлийн эрсдэлийн сангийн зардал буудаг болохоор.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Зээлийн дундаж хүү 14.5, хөтөлбөрийн зээл буюу ипотекийн, Эдийн засгаа сэргээж эрүүл мэндээ дэмжих Засгийн газрын хөтөлбөрийн зээлүүдийг оруулах юм бол 13.8-тай байгаа.

Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас банкуудтай хийсэн свопын нийт дүн 1.6 тэрбум ам.доллар байна. 2021 онд 160 сая ам.долларын своп шинээр хийгдсэн.

Маргааныг түргэн шуурхай, шүүхийн бус аргаар шийдвэрлэдэг болох талаас нь ХЗДХЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад өөрчлөлт оруулахаар саналдаа өгсөн байгаа.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн: Бизнесийн зээлийн хувьд банк талдаа иргэдийн зээлээс илүү өгөөжтэй. Гэхдээ нөгөө талд зардал өндөртэй харагддаг.

Эргэлтийн зээл дунджаар 15 хувьтай буюу тухайн банкныхаа чадамжаас хамаараад сарын 1.3-1.4 хувийн хүүтэй байгаа.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд нийт гаргасан эх үүсвэрийн хэдэн хувийг дахин санхүүжүүлэхэд зарцуулсан бэ. Зээлийн хүртээмж муу байна гэдэг хардлага байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: 4,317 зээлдэгчийн зээлд бүтцийн өөрчлөлт хийсэн. Дахин санхүүжилтэд 271 тэрбум төгрөг зарцуулсан.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Анх [66.181.189.157] 2022/1/13
Энэ Амартүвшин банкгүй байлгах бодолтой шүү Үүнийг бас Хассуурь Ганхяг дэмжинэ. Энэ хоёрын хэлэх үгийг анхаараахад зөв боллоо.
0 | 0 Хариулах
зочин [43.242.242.59] 2022/1/12
за яаж хөөцөлдөөд олддоггүй зээл юм байна лээ.Гар дээрээ өгөх бэлэн 10%-н мөнгө байхгүй бол та зээл авна гэж хэзээ ч байхгүй шүү.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.76.64] 2022/1/12
Bankuudad l ashigtai bsn baih hadgalamjiin huu buulgaad zeeliin huug hevend ni barisan
0 | 0 Хариулах
Зочин [192.82.88.26] 2022/1/12
Бүх хүмүүс хадгаламжаа татаж магадгүй шүү
0 | 0 Хариулах
z [59.153.113.103] 2022/1/12
er ni bol hadgalamjiin huu utgagui bolson uchir zugeer yuan dollar bolgood gertee safend blgaj bsan deer bolj bna hurungiin zah zeel het huusrultei haragdaj bna bond garahgui bna
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.88] 2022/1/11
Төв банкийг энэ хүн тэргүүлдэг болсон юм уу? Энэ зэргиын хариулсан нь бас яамай да.
0 | 0 Хариулах
Бат-Оргил [66.181.179.180] 2022/1/11
shiidwerleh l heregtei ugui bol tegeed boli. pls
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.224] 2022/1/11
Зөв асуултууд асуусан. Дутуу хариулаад бн даа Монгол банк
1 | 0 Хариулах
JuicySlut [64.119.26.181] 2022/1/11
Амартүвшин ахаа танай том хүү чинь царайлаг шүү
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.116] 2022/1/11
Hadgalamjiin huu l buursan
2 | 0 Хариулах
Зочин [116.70.175.62] 2022/1/11
Иргэншлээ шийдчихээд олон юм ярина уу. Баярлалаа.
3 | 4 Хариулах
Зочин [202.21.124.132] 2022/1/12
Mangar troll
0 | 0 Хариулах
zochin [103.242.45.45] 2022/1/11
unen sh de banknaas zeel avahad uneheer hetsuu baahan ym shaardaj nehne, Ard tumen mini hezee saihan amidrah tsag ireh ym boldoo, ochnoon baylagtaa baij ingej amidrah tavilan ym daa
0 | 0 Хариулах
Зочин [5.39.65.21] 2022/1/11
ШААЛТУУРУУД ДАНДАА ШААНАА САНХҮҮГИЙН САЛБАРЫГ МЭДРЭЭ ЭНЭ НЭГ БАЛИАР ЮМ МЭТИЙН НӨХДҮҮД БООМИЛЖ ЗӨВХӨН ӨӨРСДДӨӨ АШИГТАЙГААР БАЙЛГАХ СОНИРХОЛТОЙ ЛАЛРЫНПСДАНАР ДАЛД ОР
4 | 0 Хариулах
Shame [199.67.203.141] 2022/1/11
Иргэдийн зүгээс зээлийн хүү буураагүй гэдэг зүйлийг хэлж байгаа.Банкны захирал байсан хүн хэдэн тоо хараад хэлчиж болдоггүй бусдын амаар дам сонссоноор асуудалд ханддаг хүн байх нь
4 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2022/1/11
ЗА ЭНЭ 10 ИХ НАЯД ТӨГРӨГ БАНКИНД МӨНГӨӨ ХАДГАЛЖ БАЙСАН ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГ ДЭЭРЭМДСЭН ГЭЖ БОДОЖ БАЙНА. МОНГОЛ БАНК МАНЫ МӨНГӨНИЙ СААЛИЙН ҮНЭЭ БОЛСОН. ЦАР ТАХЛЫН ҮЕД 1000 ГАРАН ВИДЕО КОНТЕНТ ШОУ ХИЙСЭН БАЙНА ЛЭЭ. ИХЭНХИ НЬ ЭНЭ МӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛСЭН. ЦАХИМ ҮНДЭСТЭН ШОУ Ч МӨНГӨ УГААЛТ БОЛСОН. НЭГ НАМЫН НОЁРХОЛ ДОР МӨНГӨ ИДЭХ АРГА НЬ УЛАМ НАРИЙСАЖ БАЙНА ДА.
2 | 0 Хариулах