Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

46 компанийн ₮1.5 тэрбумын хувьцаа арилжигдав

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 1,583,795,181.47 төгрөгийн үнийн дүн бүхий 2,330,689 ширхэг хувьцаа арилжигджээ. 

Үүнээс 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 21 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол долоон компанийн хувьцаа ханш тогтвортой байсныг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.

Тодруулбал, Монгол алт" ХК (ERS+14.99%), "Би ди сек" ХК (BDS+13.21%), болон "Мандал Даатгал" ХК (MNDL+12.09%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" ХК (UID -10.79%), "Шарын гол" ХК (SHG-5.88%) болон "Монинжбар" ХК (MIB-5.26%) хувьцаа хамгийн их уналттай байсан аж.

Арилжааны бусад мэдээллийг харвал: 

  • Хөрөнгө оруулалтын хоёр сангийн нийт 63,065 ширхэг нэгж эрх 31,537,694 төгрөгөөр арилжигдсан байна.
  • Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 15 ширхэг үнэт цаас 1,470 доллароор арилжигджээ.
  • Компанийн багцын арилжаанд нийт 1,729,698 ширхэг үнэт цаасыг 392,641,446 төгрөгөөр арилжаалсан байна.

Түүнчлэн ТOP-20 индекс 0.82 хувиар буурч, 43,757 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ зургаан их наяд төгрөг болсон байна.

 

 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.