Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Зөөвөрлөгдсөн 33, дотоодын халдварын 740 тохиолдол батлагдаж, нэг иргэн энджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 773 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 393,757 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 33 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 740 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 597 нь Улаанбаатар хотод,
  • 143 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,995 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,207 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 6,737 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-725
  • Хүндэвтэр-1,994 
  • Хүнд-463
  • Маш хүнд-25 хүн байна.