Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зээлийн батлан даалтын сан ипотекийн зээлийн урьдчилгааны 10%-ийг ямар бүлэгт зориулж гаргах нь ирэх долоо хоногт тодорхой болно

Б.Даваабазар, iKon.mn
2022 оны 1 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж ипотекийн зээлд сангаас мөнгө гаргах боломжтой болж буй талаар албаныхан мэдээлж байсан билээ. 

Тэгвэл холбогдох журам бэлэн болсон эсэх талаар Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэгээс тодрууллаа. 

Тэрбээр "Зээлийн батлан даалтын сан нь хуулиараа зөвхөн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан үйл ажиллагаа явуулдаг. 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ипотекийн зээлд батлан даалт гаргах боломж бүрдсэн.

Энэ нь орон сууцны зээлд хамрагдах гээд урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж чаддаггүй бол 15-20 хувиа өөрсдөө бүрдүүлж манайх үлдсэн хувьд нь батлан даалт гарган зээл олгуулах тухай юм.  

Өмнө нь энэ төрлийн үйлчилгээг үзүүлж байгаагүй учраас журамд өөрчлөлт орох гэхээс илүүтэйгээр ипотекийн зээлтэй холбоотой шинэ журмыг батлуулах ёстой. Үндсэн журамд нэг, хоёр өөрчлөлт орох байх.

Энэ долоо хоногт Барилга, хот байгуулалтын яамныхантай уулзаж, зээл олгох зорилтот бүлгийн талаар ярилцах тул журам ирэх долоо хоногоос илүү тодорхой болно" гэлээ.

Энэ талаарх мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэх болно.