Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл нэгдүгээр сарын 5-наас эхлэх гэж буй талаар Чингэлтэй дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ. Бүртгэл энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.
Бүрдүүлэх баримт бичиг:
Иргэд өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын байранд очиж бүртгүүлнэ.
e-Mongolia гар утасны апп болон вэб хуудсаар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандан бүртгүүлэх боломжтой байна.
Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:
Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3-т 100,000 төгрөгөөр торгох заалттай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!