Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

КОВИД-19: Эндэгдэл бүртгэгдээгүй. Зөөвөрлөгдсөн 11, дотоодын халдварын 127 тохиолдол батлагдлаа

Ө.Цэлмэг, IKON.MN
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 138 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 391,116 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 11 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 127 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 97 нь Улаанбаатар хотод,
  • 30 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд эндэгдэл бүртгэгдээгүй сайн мэдээ байна.

Гэхдээ өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,987 хүн эндээд буй. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,049 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,427 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-707
  • Хүндэвтэр-1,157
  • Хүнд-161
  • Маш хүнд-24 хүн байна.