ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ

ikon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.



Он солигдох торгон мөчид өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо дархан хилийг манаж буй хилчид, цэрэг дайчид, албан үүргээ гүйцэтгэж буй эмч сувилагч, цагдаа, онцгой байдал, эрчим хүч, нийтийн үйлчилгээний салбарын төрийн албан хаагчдадаа нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

Дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа Монголчууд, даян дэлхийд тархан суурьшсан Монгол туургатнууд аа,

Улиран одож буй 2021 он Цар тахлыг даван туулахын төлөө хамтын хүчээр тэмцсэн түүхэн он байлаа.

Цар тахлаас үүдэж, -5.3 хувь хүртэл агшсан эдийн засгаа 2021 оны эцсийн дүнгээр 3.4 хувийн өсөлттэй гаргаж чадлаа. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралын хэмнэлдээ үе шаттайгаар шилжиж, хичээлийн шинэ жилийг танхимаар эхлүүлж, шинэ оноо хатуу хөл хориогүйгээр хамтдаа угтаж байна.

Энэ бүхэн цаг алдалгүй вакцинжуулалтын ажлыг шуурхай зохион байгуулж, нийт иргэд идэвхтэй хамрагдсаны үр дүн билээ.

Монгол Улсын Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Улсын Их Хурлаар батлуулж, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийн 6 багц асуудлыг шинэ оны эхний өдрөөс эхлэн эрчимтэй хэрэгжүүлэхэд бэлэн боллоо.

Монгол Улсын эдийн засаг зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь зөвхөн нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай гашуун үнэнийг 2021 он бидэнд бүр ч илүү ойлгууллаа.

Цар тахал хэр удаан хугацаанд үргэлжилж, хэчнээн удаа хувьсан өөрчлөгдөхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнөөдрийг хүртэл бүрэн тодорхойлж чадахгүй байна. Цар тахлаас үүдэж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, Омикрон вирусийн тархалт шинэ оны томоохон сорилт болохыг дэлхийн эрүүл мэнд, банк санхүүгийн байгууллагууд онцолсоор байна.

Цар тахал өөрөө ер бусын нөхцөл байдлыг үүсгэж байгаа учраас Цар тахлын хямралыг даван туулах шийдэл ч мөн Та биднээс илүү эв нэгдэл, хамтын ажиллагаа, зориг тэвчээрийг шаардаж байна. Монголчууд бид энэхүү сорилтоос гарах цорын ганц арга зам бол эдийн засгийн эрчимтэй өсөлт юм аа.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд олон жил гацсан Оюу толгой төслийн Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг ирэх жил эхлүүлэх боломж бүрдэнэ. Оюу толгойн хэлэлцээрийн үр дүнд 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор, Оюу толгой төслийн Монголын талын эзэмших 34 хувь үнэ төлбөргүй ирж, Монголчууд бид анх гэрээ байгуулж байсан ТЭГ гараан дээрээ дахин ирлээ. 

“Шинэ сэргэлтийн бодлого” амжилттай хэрэгжсэнээр эдийн засаг 2 дахин тэлж, 285 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдэж, “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөл хангагдаж, цар тахлын хүндрэлээс эдийн засгаа аварч чадна гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар хөгжлийн бодлогыг нэгэн цонхоор харж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэх болно.

Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд “Эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал, цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээх үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг идэвхтэй оролцогтун” хэмээн уриалж байна. 

Амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн Монголчууд бид ярьдагчлан айлчлан ирж буй 2022 онд хүн төрөлхтөн Цар тахлыг бүрэн ялж, эдийн засгаа сэргээж, энгийн амьдралаа эргүүлэн авчирч чадна гэдэгт итгэж байна.

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
62
Зураг
ТЭНЭГЛЭЛ
28
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХАХА
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
МАНгар хужаа нам [66.181.182.55] 2022/1/2
Бөгс долоож явсаар гачигаараас өнөөдрийн суудалд....гэр оронд нь бааснаас өөр юм бдгийм болуу даа🎅🎅🎅
0 | 0 Хариулах
Зочин [45.128.37.197] 2022/1/2
ХЭДХЭН АНУУСНЫ ТРОЛЛ ГУЦЖЭЭ. ЭНЭ БОЛ МОНГОЛЧУУД НИЙТЭЭРЭЭ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГААГИЙН ИЛРЭЛ МӨН.
0 | 2 Хариулах
Данх шүгэлдэв [202.21.109.55] 2022/1/2
Данх шүгэлдэв Данх шүгэлдэв Данх шүгэлдэв Данх шүгэлдэв Данх шүгэлдэв Данх шүгэлдэв Данх шүгэлдэв Данх шүгэлдэв Данх шүгэлдэв Данх шүгэлдэв Данх шүгэлдэв Данх шүгэлдэв
0 | 0 Хариулах
Зочин [45.128.37.197] 2022/1/2
ЦАЙГАА УУ ДАА ХУЖАА МИНЬ
0 | 2 Хариулах
Зочин [166.205.153.30] 2022/1/2
Монголчууд та энэ цаг үед ажиллаж байгаа 3 төрийн тэргүүндээ талархах ёстой .Өмнөх Элбэгдорж Сайханбилэг 2 бол Монгол улсыг бүрэн тоноод гадагш зугтсан боловч Элбэгдорж НҮБйин Пакистаний эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүрэгт ажлаасаа халагдаж аргаүйн эрхэнд очих газаргүй болоод буцаж ирсэн
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.233] 2022/1/2
Энэ аймшигтай үед маш сайн ажиллаж байна. АНус шиг идээд дампууруулчихгүй нь лавтай. Хөнгөлөлтийг хасах хэрэгтэй. Өөрийгээ авч явах нийгэм биз дээ
0 | 1 Хариулах
zochin [103.212.118.156] 2022/1/1
Бэрхдээ очиж жижүүрээ хийнэ үү хоосон толгойтоо
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.46] 2022/1/1
Цар тахлын хуулиа сунгаж л байгаам бол иргэдийн хенгелелтийг бугдийг сунгаачээ МАНгас луйварчин минээ. Та нар ямар еерсдийнхее карманаас гаргаж байгаа биш иргэд нь хуртэх ёстой Монголын баялагаас гаргаж байгаам байж, еерсдее болохоор Цар тахалын хуулиар далимдуулж тэрбум тэрбумаар нь хусаж байж баялаг хуртэх ёстой иргэдээс нь яагаад харамлаад байнаа энэ муу шулаач луйварчин авилгачин шахаачин алуурчин дээрэмчин МАНгас!!!.
2 | 1 Хариулах
Зочин [202.126.88.157] 2022/1/1
Оюун-Эрдэнийн үгийг бичиж бэлтгэдэг баг нь нэг л жул туршлагагүй л байна даа. Хүрэлсүх, Занданшатар нарын хэлсэн үг бол давгүй, төрийн бодлогын түвшинд бичсэн байна
1 | 0 Хариулах
zochin [103.212.118.156] 2022/1/1
Энэ тэнэг нь хянах ёстой. Толгой муутай боловсрол нимгэн хүн яаж хянаж шүүмжилж чадах билээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.103] 2022/1/1
ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЬЕ ЭРХЭМ ТРОЛЛУУДДАА ТРОЛЛ Ч ГЭСЭН НЭГ МУУ ТАРХИ ШУУ ЮМТАЙ БАЙДАГ ЮМ ШҮҮ ГЭДГЭЭ САНАЖ АЖИЛЛААРАЙ
0 | 2 Хариулах
Зочин [202.126.88.157] 2022/1/1
Ккк
0 | 0 Хариулах
Зочин [103.26.194.243] 2022/1/1
Bogs doloodog piazda bna
0 | 0 Хариулах
Зочин [66.181.188.40] 2022/1/1
Баас шиг юмнуудад баас ч гоёдоно
2 | 0 Хариулах
Зочин [66.181.177.162] 2022/1/1
2005 ond googledeed shaagaal air [хориотой үг] l da
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.162] 2022/1/1
KETTLE PIZDU
3 | 0 Хариулах
Зочин [192.82.74.223] 2022/1/1
Eрөнхийлөгчийн үг eрөнхий сайдынхаас илүү далайцтай илүү сайн бичигдсэн байнаа
2 | 3 Хариулах
Зочин [73.203.115.233] 2022/1/1
za 1 baas darchii
2 | 0 Хариулах
Зочин [203.98.77.247] 2022/1/1
zaluu hun bj ymar muuhai huniirhu setgeleer ene ulsig zalavdaaa
2 | 0 Хариулах
Shaaaldaaaa [72.196.248.3] 2022/1/1
Shaaasdaaaaa teneg danh Ta nar shig yumnuud bgaaa bolohoor mongol uls sunuj bna .
6 | 0 Хариулах
Зочин [64.119.18.11] 2022/1/1
Хэ хэ МАН бүрэн бүрэлдэхүүнээрээ хоёр хүнд Ховстуулчихсан юм шиг харагдах юм цаг хугацааны асуудал гэж ярьдаг билүү харагдах байлгүй дээ Зөв хүмүүс мөн биш нь худлаа л байхаа даа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.167] 2022/1/1
Хүмүүс нам харгалзахгүй гээр амьдрал хүнд байгаагийн буруутан нь энэ тэнэг данх шүү дээ. МАНы улаан хамгаалагчидаа та нарын зовлонгийн шалтгаан болсон тэнэг шүгэлддэг данхаа солиочээ.
8 | 1 Хариулах
Зочин [202.9.46.167] 2022/1/1
Энэ тэнэг хүнийг нам нь огцруулдаггүй юм бол эрлэг хурдхан авч Монгол орныг нь минь хүн ардтай нь хамгаалаасай. Хий үзэгдэл үздэг ухаан солиотой хүний тоглоом болж гүйцлээ.
8 | 2 Хариулах
Зочин [45.128.37.197] 2022/1/2
ХУЖАА ПИЗДАА МИНЬ МОНГОЛООС ЗАЙЛНА УУ!!!!
0 | 1 Хариулах
Зочин [64.119.21.151] 2022/1/1
dank oyukdaa shini onii mend hurgey ee kk
5 | 0 Хариулах
Иргэн [64.119.25.151] 2022/1/1
Монголчууд Та бүхэн гэж авдаг шүү ккк
6 | 0 Хариулах
ub irged [66.181.161.10] 2021/12/31
happy new year
0 | 1 Хариулах
zochin [192.82.72.106] 2021/12/31
БЭРХДЭЭ ОЧИР ПОПОРНУУ БАЦААНАА
11 | 1 Хариулах
Зочин [193.189.100.206] 2021/12/31
Зоргоороо шаацгаах юмаа хэлэх амар хийх хэцүүүүүүү дээ гэж монгол ардын зүйр үг байдаг ирээдүй цаг дээр гөө мөн зоргоороо шаах юмаа.
2 | 2 Хариулах
Зочин [122.201.22.31] 2021/12/31
эргүү хурга
5 | 2 Хариулах
Зочин [54.36.118.115] 2021/12/31
БАТТУЛГА ТАГЖГАР АЛ УЛСАА ХОХИРООЖ АХМАДУУДЫГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ҮХЭЭСЭЙ
5 | 2 Хариулах
Хоньчин [66.181.161.1] 2021/12/31
Шагай шиг дөрвөлжин хүүхэд шиг царайтай ерөнхий сайдтай болж үзэх ч бас бэлэг дэмбэрэлтэй юм шүү монголчууддаа шинэ оны мэнд
19 | 3 Хариулах
Зочин [66.181.189.109] 2021/12/31
Хахаха
3 | 2 Хариулах
Зочин [209.52.88.6] 2022/1/1
Hahahh [хориотой үг] ymaa
0 | 1 Хариулах
Зочин [171.6.237.99] 2021/12/31
Данх шүгэлдэв
5 | 2 Хариулах
Иргэн [192.82.72.214] 2021/12/31
Удахгүй гарах шинэ оны мэнд дэвшүүльеээ. Ирэх онд гаргах шийдвэр бүр нь иргэн бүртээ хүртээлтэй байгаасай гэж хүсьеээ. Ганцхан төрийн албан хаагч гэсэн шийдвэр хэрэггүй . Иргэн бүртээ гэсэн шийдвэр бидэнд хэрэгтэй . Сайддаа шинэ оны мэндээ
3 | 4 Хариулах
wefw [202.21.108.157] 2021/12/31
pop gulgaich
6 | 2 Хариулах