Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
"Улсын хэмжээнд 2021 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.3 сая толгой мал тоологдлоо.
Нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өссөн байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр
Нийт мал сүрэгт:
Үргэлжлүүлэн тэрбээр сүүлийн 31 жил сүрэгт ямааны эзлэх хувь 19.5 нэгж хувиар нэмэгдсэн. Сүргийн бүтцэд ямааны эзлэх хувь өмнөх оноос хоёр нэгж хувиар буурсныг онцоллоо.
Өмнөх онтой харьцуулахад хонь нэг сая буюу 3.4 хувиар, үхэр 288.8 мянга буюу 6.1 хувиар, адуу 230.1 мянга буюу 5.6 хувиар тус тус өсөж, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4 хувиар буурчээ.
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая мал тоолуулж, улсад хамгийн их малтай байна.
Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17.4-440 мянгаар өссөн бол Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын хувьд малын тоо өмнөх оноос 5.2-712.8 мянгаар буурсан байна.
Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.
Хамгийн олон малтай сумдыг дурдвал: Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.
Урьдчилсан дүнгээр төллөсөн хээлтэгч өмнөх оноос 2.9 сая, бойжуулсан төл 2.6 саяар буурчээ. Мөн 100 эхээс бойжуулсан төл 68 байгаа нь өмнөх оноос зургаан төлөөр буурсан аж.
Мөн улсын хэмжээнд гурван сая том мал зүй бусаар хорогдсоноос ямаа 1.5 сая, хонь 1.1 сая, үхэр 187.8 мянга, адуу 117.3 мянга, тэмээ 22.2 мянга байна.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
|