ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Зөөвөрлөгдсөн долоо, дотоодын халдварын 241 тохиолдол батлагдаж, нэг иргэн энджээ

Г.Номин, iKon.mn
2021 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 248 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 389,499 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын долоо нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 241 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 167 нь Улаанбаатар хотод,
  • 74 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,981 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 2,053 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3,637 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-703
  • Хүндэвтэр-1,086
  • Хүнд-229
  • Маш хүнд-35 хүн байна.