Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн байдлаар 15.5 сая тонн нүүрс экспортолжээ

Ө.Цэлмэг, IKON.MN
2021 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

2021 оны арванхоёрдугаар сарын 3-9-ний өдрүүдэд нийт 1,146 автомашин, 350 вагон буюу 152.2 мянган тонн нүүрс, 24 автомашин зэсийн баяжмал, 44 автомашин буюу 4.5 мянган тонн төмрийн хүдрийн баяжмал экспортолжээ.

Төв банк оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 20.08 тонн алт худалдан авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар буурсан байна.

Мөн өнгөрсөн хугацаанд 1,218.6 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн 20,710.3 мянган тонн нүүрс олборлож, оны эхнээс энэ сарын 9-ний өдрийн байдлаар 15,525.5 мянган тонныг экспортлов.

Оны эхнээс энэ сарын 8-ны өдрийн байдлаар 4,648.9 мянган баррель газрын тос олборлож, 4,090.4 мянган баррель газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 565.1 мянган баррель буюу 16 хувийн өсөлттэй байна.

Улсын хэмжээнд энэ сарын 6-ны өдрийн байдлаар нийт 113,195 тонн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 авто бензин 7,260 тонн, АИ-92 авто бензин 46,162 тонн, ДТ 53,585 тонн байна.

Улсын хэмжээнд АИ-92 /95,98/ авто бензиний 39 хоногийн, Улаанбаатар хотын хэмжээнд нийт 54,151 тонн буюу 25 хоногийн нөөцтэй байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.