ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх онд Оюу толгойгоос 700-750 мянган унц алт олборлохоор төлөвлөжээ

PURPLEBOOK
2013 оны 12 сарын 17
PURPLEBOOK
Зураг зураг

-Эдийн засгийн онцлох мэдээ-

Turquoise Hill Resources-ээс 2014 оны Оюу толгой төслийн санхүүжилт ба санхүүгийн болон үйлдвэрлэлийн талаар мэдээлэл өглөө.
Энэ сарын 12-ны өдөр Оюу Толгой ХХК-ийн 2014 оны төсвийг дуу нэгтэйгээр баталжээ. Энэ бол ирэх жилийн үйл ажиллагааг явуулахад чухал нөлөө бүхий эхний үйл явдал юм.

2014 онд Оюу толгойгоос 150-175 мянган тонн зэсийн агууламж бүхий баяжмал болон 700-750 мянган унц алт бүхий баяжмалыг олборлохоор төлөвлөжээ.

Үйл ажиллагааны мөнгөн зардал нь 1 тэрбум ам.доллар байх ба капиталын зарцуулалт 160 сая ам.доллар байхаар төлөвлөжээ.

Мөн бараа материалын хэмжээг хэвийн түвшинд буюу 4-6 долоо хоногийн түвшинд хүргэж менежментээ сайжруулахаар болсон байна. Хоёр тал хувьцаа эзэмшлийн хувиа эцэслэх, ТЭЗҮ-г батлах, төслийн санхүүжилтийг шийдэх хэрэгтэй хэвээр байна. 

BMO Caiptal Markets-аас Turquoise Hill Resources-ийн хувьцааг “outperform” буюу “худалдан авах”-ыг зөвлөсөн байна

Credit Suisse-ээс Turquoise Hill Resources-ийн хувьцаанны үнэлгээг “outperform”-оос “neutral” болгож бууруулсан буюу “тодорхой бус, саармаг байна” гэсэн үнэлгээг өгчээ. Мөн Macquarie-ийн шинжээчид өнгөрөгч баасан гаригт “outperform”-ээс “neutral” болгож буурууллаа. Bank of America Corp-аас  “buy”-аас “underperform” болгожээ. Тэдний хувьцааны зорилтот үнэ $5.1 байгаа нь өнөөгийн зах зээлийн үнээс даруй 58 хувиар өндөр байгаа юм. Харин өчигдөр BMO Caiptal Markets-аас Turquoise Hill Resources-ийн хувьцааны үнэлгээг “outperform” буюу “өнөөгийн хувьцааны ханш бодит үнэлгээнээсээ бага байна. Ирээдүйд өсөх боломжтой” гэсэн үнэлгээг өглөө.

Европын эдийн засгийн үзүүлэлт сайжирсан нь зах зээлд өсөлтийг дуудлаа

Европын PMI 31 сарынхаа дээд хэмжээнд хүрч өссөн нь эдийн засаг тэлж байгааг илэрхийлж байна. “Тасралтгүй хоёр сар унасны эцэст өнгөрсөн сард өсөлттэй гарсан нь сэргэлтийн замдаа эргэн орж байгааг илэрхийлж буй нэг үзүүлэлт боллоо. Өөрөөр хэлбэл, сүүлийн улиралд хамгийн их өсөлтийг үзүүлсэн нь 2011 оны эхний хагасаас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна” гэж Markit-ийн ахлах эдийн засагч Chris Williamson хэлжээ.

Тэгвэл Хятадын HSBC PMI арванхоёрдугаар сард 50.5 хүрч өмнөх сараас 0.3 нэгжээр буураад байна. Хөрөнгө оруулагчид АНУ-ын төв банкны шийдвэрийг анхааралтай ажигласаар байгаа бөгөөд хэрэв бонд худалдан авах дүнгээ бууруулбал хөгжиж буй зах зээлд эргэх хөрөнгийн урсгалыг бууруулах эрсдэлтэй байна. 

Оюу толгой 2013 онд 100.000 тн баяжмалыг Хятадруу импортлохоор байна

Өвөр Монголын Ganqimaodu боомтоор 2013 онд Оюу Толгойн 100.000 тн баяжмал импортлохоор байна. Өнөөгийн байдлаар 70.300 тн баяжмалыг боомтоор хүлээн авчээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг