ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Тавинбэх: Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар ₮92 тэрбумын алдагдалтай ажиллаж байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын 30 дахь Их хуралд Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулсан билээ. Үүнд эрчим хүчний сэргэлтийн бодлого багтаж буй.

Энэ талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Монгол Улсын эдийн засгийг сэргээх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах учиртай. Тийм учраас намын даргын илтгэлд эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд томоохон эх үүсвэрүүдийг барьж байгуулахаар тусгасан.

Тухайлбал Тавантолгой нүүрсний уурхайг түшиглэн 450 МВт-ын хүчин чадалтай Тавантолгой дулааны цахилгаан станцыг барихаар оруулсан. Энэ эх үүсвэр нь говийн бүсэд байрлах улсын төсөвт багагүй хэмжээний орлог төвлөрүүлдэг томоохон уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой болно. Хөрөнгө оруулалтын гэрээгээр дотоодоос эрчим хүч авах ёстой Оюутолгой төсөл үүн дотор орж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн Оюутолгой жилд дунджаар 110-120 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг БНХАУ-аас импортоор авч эрчим хүчний хэрэглээгээ хангаж байгаа.

Дотоодоос эрчим хүчний хэрэглээ хангагдсанаар эрчим хүчний салбар эдийн засгийн хувьд дэмжигдэнэ. Намын даргын илтгэлд орсон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хувьд бэлтгэл ажил бүрэн хангагдсан. 2022 оны гуравдугаар сар гэхэд барилга угсралтын ажил эхлэх ёстой. Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийг эрчим хүчээр хангах боломжтой болно.

Мөн шаардлагатай дэд бүтцийг барьж байгуулж чадвал энэ усан цахилгаан станцаас төвийн бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэх хэмжээг тодорхой хэмжээгээр хангах боломж бүрдэнэ.

Манай улсад үйлдвэрлэл бага хөгжсөнтэй холбоотой эрчим хүчний хэрэглээ хугацаанаас хамаарч их хэлбэлздэг.

Бид эрчим хүчний хувьд импортлогч улсаас экспортлогч орон болно гэдэг зорилго тавьсан. Зорилтыг биелүүлэхийн тулд улс орныхоо түүхий эдийн нөөцөд тулгуурласан шинэ эх үүсвэрүүдийг богино хугацаанд шуурхай барьж ашиглалтад оруулах хэрэгтэй.

Манай улсын эрчим хүчний салбар чадлын дутагдалд байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлээс хэрэглээ нь давсан. Өнөөдрийн нөхцөл байдал бол өнгөрсөн хугацаанд эрчим хүчтэй холбоотой төлөвлөсөн ажлуудаа хийгээгүйтэй холбоотой. Цаашид шуурхай арга хэмжээ авахгүй бол энэ нөхцөл байдал хүндэрнэ. 

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар долоогоос найман хувиар өсөж байгаа. Жилээс жилд энэ хэрэглээ өссөөр байх болно. Тиймээс эх үүсвэрүүд шаардлагатай.

Эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар 92 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэхүү алдагдал нь үнийг удаан хугацаанд тогтвортой барьсантай холбоотой. Тухайн салбарыг эдийн засгийн хувьд бие даан ажиллах санхүүгийн боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ нь үнийг үе шаттайгаар чөлөөлөх явдал" гэлээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.84] 2021/12/8
Orosoos erchim huch avch bgaa tsagt aldagdaltai ajillahgui geed yavavde. MANai mundaguud neeh udahgui aldagdaltai ajillaj bna 2022 ond tsahilgaan dulaanii uniig shat daraalaltaigaad nemne geedl nemeh bhda.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.92.44] 2021/12/8
Алдагдлаа бууруулж багасгах ямар арга хэмжээ авч ажилласан, ямар ажил төлөвлөж байгаагаа баримттай, жишээтэй нь нэг ч ярихгүй байгаа болохоор юу ч хийгээгүй гэсэн үг. Алдагдал гэдэг үг амнаас нь салахаа байсан энэ сайд цахилгааны тариф нэмүүлж бие амар зовлонгүй хугацаагаа дуусгах бодолтой л байна даа.
0 | 0 Хариулах
Zochin [147.161.192.91] 2021/12/8
Сайд аль нэг уурхайн аман дээрээ станц барих ажил дээр хүч тавьж ажиллах хэрэгтэй байна. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан станцыг барих хэрэгтэй.
0 | 0 Хариулах
иргэн [192.82.70.23] 2021/12/8
иргэд минь тог цахилгаанаа хэмнэлтэй зарцуулж баймаар юмаа тэгвэл таньд ч төрд ч ашигтай .дээд зэргээр нэмнэх хэрэгтэй .айл өрх бүр албан байгууллага ч ялгаагүй .
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.104] 2021/12/7
МАНгас чинь сонгуульд зарцуулсан иргэдэд тараасан менгее ингэж суутгаж авдгым за. НДШ нэмэх, МСУТ 200к хуримтлуулах, хуухдийн 100к хуримтлуулах, ..., гэх мэтээр янз бурийн аргаар ард иргэдээс суутгаж авна за. Одоо удахгуй тог ус дулааны телбер нэмэгдэнэ, бас НОАТ 10% - 15% болж нэмэгдэнэ. Баяртайгаар хулээж авцгаа даа менгеер саналаа худалдсан оркуудаа!!!
0 | 0 Хариулах
Зочин [64.119.18.67] 2021/12/7
Цахилгаанаа ер нь бүх юмаа гамнаж хэмнэж, аливаа зүйлийн үнэ цэнэ гэдэг ойлголтыг огт мэддэггүй хүмүүс маш их бий. Тиймээс зах зээлийн зарчмаар нь үнэ тарифаа оруулах хэрэгтэй дээ.
0 | 0 Хариулах
иргэн [192.82.70.23] 2021/12/8
маш зөв дэмжиж бйна.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.75.54] 2021/12/7
Энд тор засаг буруутай учир нь эрчим хучний унэ тарифийг чолоолохгуй алдагдалтай ажлуулж тэгсэнээрээ ард олноос сонгуульд санал оноо авах гэсэн л арга байсан харин эрчим хучний салбарын хамт олны буруу байхгуй Одоо тэр ярьж байгаа Атом. Усторогчийн станц барих чинь цаг уеэ олоогуй буруу бодлого шуу
0 | 0 Хариулах
Баламжунайн чихээс [66.181.161.48] 2021/12/7
Бадамжунайтайгаа хамт зайл. Яам удирдаж чадахгүй бол. Нэг л их сошиалаар өөрийгөө магтуулсан дурак
1 | 0 Хариулах
Бурхан [202.9.46.41] 2021/12/8
Үхсэн хатсаны чинь Бадамжунай
0 | 0 Хариулах
зочин [202.70.44.46] 2021/12/7
Цахилгаан, дулааны үнийг Эрчим хүчний яам тогтоодоггүй юм. Үнэ нь хямд болохоор хувийн хэвшил нүүрсээр ажилладаг станц барьдаггүй, харин арай үнэ өндөртэйгээр нь нарны станц барих гэж чичрээд байдаг юм. Нарны станц нь манай оргил ачаалалд нэмэргүй болохоор тэгж дураар нь бариулаад байж болдоггүй.
1 | 0 Хариулах
Zochin [202.9.40.218] 2021/12/7
orosiin daramt shahalt
0 | 0 Хариулах
Molor-Erdene Philosophy [192.82.84.157] 2021/12/7
tegeed ashigtai ajiluulah gesen yumu erchim huchniih gej duraaraa davarsan atsnuud neg bainaa
0 | 2 Хариулах
Багш [103.57.92.133] 2021/12/7
Огцруулаач,ажлаа хийж чадахгуй саадыг
1 | 2 Хариулах
Бурхан [202.9.46.41] 2021/12/8
Хуцөө, толгой муутай дурак чинь. Муугаа мэдку олон юм куцнаа. Лаазаа хөшгилөөд аохиа гудраал яв
0 | 0 Хариулах
Зочин [192.82.78.158] 2021/12/7
Оросуудад дээрэлхүүлсэн арчаагүй гөлөгнүүд цахилгаан станцаа бариач, жэнкогийн хөрөнгийг хурааж аваад санхүүжүүл
7 | 0 Хариулах
Зочин [202.131.230.182] 2021/12/7
Та нар арчаагүйдээ өрөнд оруулсан
1 | 1 Хариулах
Arvin [66.181.181.124] 2021/12/7
Хариуцсан ажлаа муу хийж буйгаа хэлээд бна аа даа эсвэл гоморхоод бгаа юм болов уу
1 | 1 Хариулах
Зочин [154.21.208.22] 2021/12/7
Миний санаж байгаагаар налайхд ЦС барих гэтэл хятад ажилчид орж ирнэ гээд улсаараа нэг жагсаж дургүйцээд болиулж байсан, УЦС барих гэтэл бас болиулж байсан. хүн амын ихэнхи хувь ийм өчүүхэн байгаа учраас хөгжих хүртэл ахиад 2-3 үе хүлээнэ.
9 | 0 Хариулах
Зочин [202.55.188.41] 2021/12/7
Archaagui l.alruud
1 | 1 Хариулах
Буруу [103.14.36.18] 2021/12/7
Иргэдийн буруу л даа ер нь. Дарга нар зөв л шийдвэр гаргаж байгаа байх МАН-даа итгэ.
0 | 2 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2021/12/7
АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА ГЭЧХЭЭД АЖИЛЛААЛ БАЙГАА БИЗ ДЭ. АЛДАГДАЛТАЙ БАЙСАН БОЛ ЗОГСЧИХСОН БАЙГАА. АРД ИРГЭДЭД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЧИХЭЭД ОДОО ЯЛАРХААД ҮНЭ НЭМНЭ ГЭДГЭЭ Л ХЭЛЭХ ГЭЭД БАЙНА Л ДА. ЧАДАХГҮЙ БОЛ АНХНААСАА ХӨНГӨЛӨХ ХЭРЭГГҮЙ БАЙЛАА.
6 | 2 Хариулах
Зочин [202.55.188.106] 2021/12/7
Бидний бүх амьдрал хамаарах эрчим хүч шүү дээ. Ажиллахгүй гээд яах юм. Алдагдлаа улсын төсвөөр санхүүжүүлээд л ажиллаж байгаа шүү дээ. Тэнэг юм ярих юм аа.
3 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2021/12/7
ХАРИН ТИЙМ БОЛОХООР ХӨНГӨЛЖ БАЙНА ТЭГЛЭЖ БАЙНА ГЭДЭГ УТГАГҮЙ ЗҮЙЛ АНХНААСАА ХУДЛАА ТООЦООЛОЛГҮЙ ЗҮЙЛ БАЙСАН ЮМ.
0 | 0 Хариулах
Arr [202.126.90.95] 2021/12/7
zaa udahgui tsahilgaanii une nemegdeh ni de. A92 shatahuuniinune 170 tugruguur nemegdsen, odoo tsahilgaanii uniig chuluulj bn geed nemeh ni todorhoi bolloo gj
1 | 0 Хариулах
Зочин [202.21.122.182] 2021/12/7
Гайхуулах юмаа. Чадахгүй бол огцор
5 | 0 Хариулах
Бурхан [202.9.46.41] 2021/12/8
Чи тэгээд хийхийму, муу махан толгой чинь тогныхөө үнийг олигтойхон төлчих. Аягүй бол ажил хийж чадахгүй, амаа ангайлгаж иддэг болхоороо ийм юм биччиыналда
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.44] 2021/12/7
Төлбөрөө нэмэх ёстой бол нэмээд зах зээлийн зарчмаараа ажиллаач эргүү лаларуудаа. Албатай юм шиг өчнөөн тэрбумаар нь алдагдалд оруулчаад ялархаад шаагаад байх юм
5 | 0 Хариулах
Монгол Ардын намын гишүүн [185.191.127.214] 2021/12/7
Ард түмний л идсэн мөнгө одоо төлөх цаг нь болсон татвараа төл өмхий монголчуудаа.
2 | 1 Хариулах
Зочин [202.179.25.238] 2021/12/7
тэгээд хэн буруутай юм, удирдаж байгаа та бүхэн буруутай, хэн ийм байдалд хүргэсэн юм, та бүхний авилга ийм байдалд хүргэсэн
9 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.183.245] 2021/12/7
ОНЫ ДАРАА ТОГ ЦАХИЛГААН ДУЛААНЫ ҮНИЙГ НЭМНЭ. ТЭР БОЛ ТОДОРХОЙ ЗҮЙЛ.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.150] 2021/12/7
УЦС ээ л хурдан барь
3 | 1 Хариулах