ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

МУГЖ Д.Ганцэцэг: Хайртай хүнээ дарангуйлсан аймшигтай этгээд болж хувирсан байдаг

ikon.mn
2021 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

МУГЖ Д.Ганцэцэг: Өнөөдөр би та бүхэнтэйгээ жендэр гэдэг ойлголтын талаар, харилцан ярилцаж, ойлголтоо хуваалцъя. Жендэр гэдэг нь хүмүүсийг хүйсээр ялгаварлахгүй байх, хүн бүхэн тэгш эрхтэй байх явдал. Монголд эрэгтэй хүүхэд, эрэгтэй хүмүүсийн эрхийг хамгаалах  ойлголтыг дэлгэрүүлэх, хэвшмэл ойлголтыг халах  ёстой юм болов уу гэж боддог. Яагаад гэхээр хүн өөрийн сэтгэл зүрхээр мэдэрсэн, хамгийн сайн таньж мэддэг зүйлийнхээ талаар их ярьдаг юм байна. Миний хувьд хоёр хүүхдийнхээ асуултад хариулж байхдаа боддог. Би арваад жилийн өмнө том хүүгээ за эрэгтэй хүүхэд байж, миний хүү эр хүн шүү, гэрийнхээ эзэн болсон шүү, дүүдээ аав нь, ээждээ өмөг түшиг нь шүү, эмэгтэй хүүхэд л уйлдаг юм шүү, хүчтэй байгаарай, чамд хүүхэд нас байхгүй шүү. Тиймээс уйлж болохгүй шүү гэж хүмүүжүүлдэг байж. Том хүү маань 7 билүү 8 настай байхдаа төгөлдөр хуурын дугуйланд явъя гэхэд нь эмэгтэй хүүхэд шиг хөгжмийн дугуйлангаар яах юм бэ. Эрэгтэй хүүхэд байж спортоор хичээллэ гээд сагсан бөмбөгийн дугуйланд явуулж байсан. Тухайн үед би залуу ч  байж, жендэрийн талаар хэвшмэл ойлголттой  ч байж. Тэр үеийнхээ алдааг бага хүү дээрээ давтахгүй гээд одоо Хангалыгаа ямар л дугуйланд явна гэхэд нь явуулдаг болсон.

Эрэгтэй хүн ийм л байх ёстой, эмэгтэй хүн тийм байх ёстой гэдэг хэвшмэл ойлголт байсаар байна.

Тэр тэдний буруу биш. Модун хааны үеэс эрчүүд нялцгай, уйланхай байж болохгүй, эх орноо хамгаалдаг учраас хүчтэй байх ёстой гэдэг байж. Энэ нь нүүдэлчин соёл иргэншилтэй байсан учраас зөвшөөрөгдөж байсан. Гэтэл одоо дэлхий нийт бүхэлдээ хөгжөөд хүн төрөлхтөн суурин хэв шинж рүү шилжчихсэн учраас энэ хэвшмэл ойлголт тохирохгүй байгаа юм. Эрэгтэй, эмэгтэй гэж хүмүүсийг хайрцаглаж болохгүй. Хүний сэтгэлээс юу гарна, тэр бүхнийг илэрхийлж байх ёстой.

Хүчирхийлэл гэж юу вэ? Хүчирхийлэл юунаас болж үүсдэг юм бол? Хүчирхийлэгч этгээдийн оюун тархинд нь ямар шалтгаанаар хүчирхийллийн  айдас хуримтлагдсан байдаг талаар олон судлаачид судалсан байдаг юм байна лээ. Судалгаагаар ямар үр дүнд хүрсэн гэхээр хүчирхийлэгчид, дарангуйллыг үүсгэгчид сэтгэл оюундаа тархи мэдрэлийнхээ системд юуг их агуулсан байдаг гэвэл багаасаа өөрсдийн сэтгэл хөдлөлийнхөө мэдрэмжүүдийг нууж хааж байснаас үүдэлтэй байдаг байна. Айж байсан зүйлээ айж байна гэж хэлж чадахгүй ч гэдэг юм уу эсвэл маш их гомдсон гэдгээ хэлж чадахгүйгээс дотроо хуримтлуулж ирсэн байдаг.

Тухайн эрэгтэй өрхийн тэргүүн, хүний хань, хүүхдийн аав болоод за би өрхийн тэргүүн уруу дорой явж болохгүй шүү гээд үргэлж зоригтой байх гээд сэтгэл санаагаар унасан мэдрэмжүүдээ эхнэр,  хүүхдүүдтэйгээ хуваалцаж чадахгүйгээсээ болж дотроо бугшиж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадаагүйгээс болж тархинд нь маш олон дурсамжууд нь хадгалагдаад нэг л өдөр зад татан гарч ирэхдээ өөрөө юунаас болоод байгаагаа мэдэхгүй согтууруулах ундаа хэрэглээд л, согтууруулах ундаа хэрэглэснийхээ дараа эрүүл байх үеийн ухамсар нь байхгүй болдог.  

Чи өчигдөр согтуудаа тэгсэн шүү дээ гэхэд эхэн үедээ өөрийгөө гайхдаг. Би тэгсэн гэж үү. Эхнэр нь ч гайхдаг, өөрөө ч гайхдаг, ээж нь ч гайхдаг. Магадгүй 10 дахь удаагаа тэр араншныг гаргасныхаа дараа угаасаа би согтуудаа тэгдэг юм яадаг юм гээд. Сүүлдээ 30 дахь, 40 дэхээсээ гар хүрээд. Энэ юунаас болоод байна гэвэл уг хүн муудаа биш. Багаасаа тэр хүнийг сэтгэл хөдлөлийг нь чөлөөтэй илэрхийлж чадаагүй, нээлттэй оюун бодлыг нь ярилцаж чадаагүйгээс болоод хуримтлагдсан тэр олон стрессүүд нь нэг л өдөр сархад гэдэг ундааны араас гарч ирээд нэг л мэдэхэд хүчирхийлэгч болсон байдаг. Хайртай хүнээ дарангуйлсан аймшигтай этгээд болж хувирсан байдаг. Тийм болохоор алдарт Достоевскийн зохиолоор бичсэн  Гэм зэм жүжигт  нэг хүний алдааг эргэн тойрны бүх хүн хариуцах ёстой гэж гол философи байгаа. Тэр нэг л өдөр дарангуйлагч, хүчирхийлэгч болоогүй. Тэр хүнийг ийм болгох хүртэл нь,  40-50 нас хүртэл нь хамтдаа амьдарч, ажиллаж, өсгөж хүмүүжүүлсэн бүх хүн буруутай гэж би хэлэх гээд байгаа юм.

Тийм болохоор бүгдээрээ эр, эм гэлтгүй бүх хүүхдийг багаас нь маш зөв хүмүүжүүлж, зөв үлгэр дуурайл үзүүлцгээе.

Охин хүүхдийг хайр дүүрэн өсгөхөөс гадна мөн амьдралын хатууд сургаж, хатуужилтай, хүмүүжилтэй, тэвчээртэй болгох ёстой. Эрэгтэй хүүхдийг ч мөн амьдралын хатуу хөтүүд сургахаас гадна хайр ямар гоё зөөлөн байдаг юм бэ гэдгийг ойлгуулах нь зүйтэй. Мөн өөрийнхөө бүх мэдрэмжийг ил гаргаж байх ёстой гэдгийг сургацгаая. Тэр цагт хайр дүүрэн охин, хатуужил дүүрэн охин, хайр дүүрэн хүү, хатуужил дүүрэн хүү нэгдэж гэр бүл болоход үр хүүхдээ яг л тэр зүйлээр өсгөөд бид нар нэг л мэдэхэд 20-30 жилийн дараа тогтсон хэвшмэл ойлголт маань арилж хүн бүхэн тэгш эрхтэй, хүн бүхэн сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэх ёстой гэдэг ойлголтод 100 хувь хүрэх болов уу гэж бодож байна. Ирээдүйн сайн сайхны тухай хүн бүхний тэгш эрхийг хангахын тулд өнөөдрөөс эхлэн би ч мөн үр хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ анхаарч, тодорхой хэмжээнд үлгэр дуурайл болохыг хичээж байгаа. Хамтдаа бүгдээрээ хичээцгээе. Өнөөдөр миний эрх чөлөө таны эргэн тойрны хүмүүсийн эрхээр хязгаарлагддаг шүү гэдгийг хүн бүхэн ойлгоцгооё гэж уриалъя.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Kkk [192.82.83.175] 2021/12/3
Энэ их дэлгүүрийн хажуу талд байдаг gym-d явдаг юм, тэнд явдаг олон эрчүүдийн доодохыг баярлуулсан даа.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.17] 2021/12/2
Энэ юунд эмэгтэй гавьяат болчихов?
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.17] 2021/12/2
Дарангуйлагч маягийн эмэгтэй байна. Ийм эмэгтэйчүүд гэртээ жинхэнэ хүчирхийлэл үйлддэг
0 | 0 Хариулах
Зочин [88.103.231.204] 2021/12/1
Yostoi ene ter ch geh shig zailoo gichii min
0 | 0 Хариулах
Зочин [88.103.231.204] 2021/12/1
Za ene gichii amidral zaah geed shaasan uu? Baabnik gichii min uuriihuu amidralaa l aytaihan avaad yav. Mongolchuud yr h ih zaah durtai pizdyuknuud umaa. Zaagaad shaagaad. Uuriiguu hamgiin hamgiin gej boddog erguu pizdyuknuud l hvnd zaadag um shdee
0 | 1 Хариулах
Зочин [66.181.178.207] 2021/12/1
Gaviyagui gaviyat
0 | 0 Хариулах
2 хүүтэй аав [203.23.49.170] 2021/12/1
Зөвшдээ эрэгтэй хүүхэд ингэж болохгүй тэгэж болохгүй гээд багаас нь амьдралын хатуу хөтүүг мэдрүүлээд эхэлдэг. Энэ сэтгэл санааны онолууд судалгаагаар баталгаажсан байдаг тухай уншиж байсан юм байна.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.94] 2021/12/1
гэр бүлийн хүчирхийлэл гэдэг туйлширсан сэдвээс болж хэчнээн олон айлын амьдралыг самарч, хэчнээн олон хүүхэд өнчрүүлж байгаагаа ойлгохгүй л байна даа. Ааш, ам хоёр нь дийлддэггүй муухай хүүхнүүд хайрхан сайхан залуусыг хохироож байна. Муу санаа эзнээ отдог юмаа. Хүнтэй суух аргагүй болтол хуцалдах юм. Нэр хүндээ өсгөх гэсэн муухай юмнууд л гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нэр томьёо гаргаж ирээд, ашиглаад байна ш дээ!!!!
8 | 1 Хариулах
Зочин [77.38.148.28] 2021/12/1
Дээрх гарчиг нь ямар утгатайг ойлгосонгүй, гарчиг зөв бичигдсээр юм байна даа
0 | 0 Хариулах
Зочин [77.38.148.28] 2021/12/1
Бичигдмээр
1 | 0 Хариулах
Зочин [77.38.148.28] 2021/12/1
Сайхан зөвлөгөө байна,маш их баярлалаа
2 | 1 Хариулах
Ц.НЯМДОРЖ [150.129.143.160] 2021/12/1
ГАВЬЯАТ ЦОЛЫГ СТА - ААС ДОР БОЛГОСОН
4 | 0 Хариулах
Зочин [103.229.123.92] 2021/12/1
Ulaan buuchin yum bj deer n uuruu zairan bitgii iim hudlaa bgach
0 | 0 Хариулах