Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

‘’Тахилт Хайрхан Транс‘’ ХХК Дорноговь аймгийн 14 сумын ЕБС-ийн 20 сургуульд өндөр хүчин чадал бүхий зөөврийн компьютерыг  хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

2021.11.28 Дорноговь аймгийн төв Сайншанд хотод багш нарын баяр ‘’Боловсролын салбарын цахим шилжилт" уриан доор амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компаниуд нэгдэж Сайншанд, Айраг, Иххэт, Зүүнбаян, Замын-Үүд, Хатанбулаг зэрэг сумуудын ЕБС сургуулиудад өндөр хүчин чадал бүхий 105 зөөврийн компьютерууд хандивлалаа.

 

‘’Тахилт Хайрхан Транс‘’ ХХК гүйцэтгэх захирал Лай Жэнь Бао: Цар тахлын нөлөөгөөр сүүлийн хоёр жилд боловсролын салбарт алсын зайн сургалтыг бүх шатны сургуулиуд сургалтын хөтөлбөртөө ашиглаж байгаа боловч алслагдсан аймаг сумуудын багш сурагч нарт шаардлагатай хамгийн сүүлийн үеийн хүчин чадал бүхий зөөврийн компьютер нэн шаардлагатайг бид анзаарч хамт олноороо энэ арга хэмжээг дэмжиж оролцож буйдаа маш их баяртай байна гэж онцолсон юм.

 
 

Гэгээлэг маргаашийн төлөө хамтдаа...

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.