• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргасан БИЧЛЭГ

ikon.mn
2021 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ОБЕГ

Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд ЗХЖШ, ОБЕГ болон түүний харьяа анги, байгууллага, орон нутгийн  20 орчим байгууллагын 120 гаруй алба хаагч, 50 нэгж техник хэрэгсэлтэйгээр 36 хоног үүрэг гүйцэтгэсэн байна.

“Бор-500” загварын “Сүхбаатар” хөлөг онгоц нь нуурын эргээс 110-120 метр, 12-16 метрийн гүнд живсэн. Хөлөг онгоцны тэнхлэгээр тооцвол хойд хэсгээрээ усны түвшнээс 9 м, урд хэсгээрээ 3,2 м гүнд зүүн хойноос баруун урд чигт байрласан, нуурын ёроолд 1.4-1.9 метр нуурын ёроолд шигдсэн байсан. Хөлөг онгоцны  урт нь 43.3 м, өргөн нь 8.4 м, өндөр нь 5.7 м, 309 тонн жинтэй.  

 ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид болон цэргийн зөвлөх инженерүүдийн Монгол Улсын боломжид нийцүүлэн боловсруулсан технологийн картын дагуу тооцооллыг гаргаж, нийт 60 орчим удаагийн таталт хийжээ.

ВИДЕО:

“Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааны ерөнхий удирдагчаар ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн,  инженерийн ахлах удирдагчаар Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газрын орлогч, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганхөлөг нар ажилласан юм.

Удирдлагын арга барил, шийдвэр, эрдэмтдийн тооцоо  судалгаа, зөвлөх инженерүүдийн шийдэл аргачлал, үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын багаар ажиллах чадавхын үр дүнд  урьд өмнө нь гүйцэтгээгүй таталтын ажиллагааг анх удаа зохион байгуулснаараа онцлогтой.

 

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ТЭНЭГЛЭЛ
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.40.235] 2021/11/30
МАНАЙ ХҮРЭЛСҮГИЙН ГАНЦ ЧАДДАГ ЮМ НЬ ШОУДАХ УРАН ДОНГОДОХ ХАР ПИАРЧДЫН БАГААР ӨӨРИЙГӨӨ МАГТУУЛАХ. ГАНЦ ЧАДАЖ БГАА АЖИЛ НЬ ЮМ ДАА ХӨӨРХИЙ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.160] 2021/11/30
Odoo naad medeegee bolioch. Buur ulig bolloo. Udur bur l garah yum. Erunhiilugchiin albanaas mungiig ni tulj taviulaad bdg bh l da. Barag l udahgui uran saihnii kino bolgoj gargah geed bh shig.
0 | 0 Хариулах
bogd [43.228.129.131] 2021/11/30
Buun reclam bolood baisan Huuk ard ni baij shu.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.176.24] 2021/11/30
Энэ хүрэлсүх юувдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.21.109.71] 2021/11/30
Ерөнхийлөгч Хүрэлсүхд байгаль орчныг хамгаалсан том ажил хийсний төлөө олон улсын шагнал Нобелийн шагнал өгөх хэрэгтэй.
1 | 3 Хариулах
Зочин [103.50.206.95] 2021/11/30
Энэ бол чухал ажил
2 | 0 Хариулах
Зочин [202.179.26.158] 2021/11/30
ӨӨ ТИЙН НӨГӨӨ БАЙГАЛ НУУРАА ГЭЭД СҮЙД БОЛООД БАЙДАГ ОРОСУУД ИРЭЭД ЭНЭ ТЭР ХЭДЭН ЦИСТЕРН БЕНЗИН ТОСЫГ НУУРЫН ЕРООЛООС ГАРГАЧИХАЯ ГЭХГҮЙ БАЙНА УУ. ХӨВСГӨЛИЙН УС ЭГИЙН ГОЛ СЭЛЭНГЭ МӨРӨНӨӨР БАЙГАЛ НУУР ХҮРДЭГ ДЭЭ УУЛ НЬ. ХУД ГАРУУДЫГ ДУУДААЧ ХАХА.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.158] 2021/11/30
МӨНГӨ НЬ ЭЛБЭГ ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙХАД ЭНЭ ЗЭРГИЙН АЖЛЫГ ХИЙГЭЭД БАЙХ БОЛОМЖ УЛАМ Л ИХСЭНЭ.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.26] 2021/11/30
Манайдаа л бол Титаник хөлгийг татан гаргах ажиллагаа юм даа. Одоо үлдсэн хэдэн муу бензиний цистернийг татан гаргах бол юу байхав, ёстой нохойн баас биз дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.158] 2021/11/30
УГ НЬ МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД УДИРДАГЧ ШИНЖ ЧАНАР БАЙНА. ГЭХДЭЭ НААД НЭГ 2 ПООШИГ БЭНЗИН ТҮЛШЭЭ Л ОЛЖ ГАРГААД МӨНГӨТЭЙ БОЛТОЛОО ТЭНД БАЙЛГАЖ БАЙСАН Ч ЯАХАВ ДЭЭ. ЯГ ЭНЭ ХҮЧ ХӨРӨНГӨ ЭРЧ ХҮЧЭЭРЭЭ АРАЙ БААТАРЛАГ БАС ЭЗ-ЫН ХУВЬД АЧ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛ БОДОЖ ОЛООД ХИЙСЭН БОЛ. ЯАХАВ ЖАНЖИН СҮХБААТАРААР БАХАРХАЖ ХАЙРЛАЖ ЯВДАГ ХҮНИЙ ХУВЬД ТЭР ХҮНИЙ НЭРЭЭР НЭРЛЭГДСЭН ХӨЛӨГ УСНЫ ЁРООЛД ХЭВТЭЭД БАЙХААР СЭТГЭЛ НЬ ӨВДӨЖ ЭМЗЭГЛЭЖ ЯВДАГ БАЙСАН БАЙХ БИЛЭГ ДЭМБЭРЭЛ ТАЛАА БОДУУЛ БОЛЖ Л БАЙНА. ЗА ТЭГЭЭД ЕХӨНХИЙЛӨГЧӨӨ НААД ЭРЧ ХҮЧЭЭ БОЛЖ ӨГВӨЛ МӨНГӨ ЗООС ОЛДОГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ БҮТЭЭДЭГ ЗҮЙЛС РҮҮ ЧИГЛҮҮЛМЭЭР ГАРГАМААР БАЙНА. ПОП БОЛ БОГИНО ХУГАЦААНЫ ҮЗҮҮЛЭЛТ. ЭЗ-АА СЭРГЭЭГЭЭД БҮТЭЭГЧ ҮНДЭСТЭН БОЛГОЧУУЛ УРТ ХУГАЦААНДАА САЙНААР ЯРИГДАХ ДУРСАГДАХ ЗҮЙЛ ТЭР Л БОЛЖ ҮЛДЭНЭ ШҮҮ.
3 | 1 Хариулах
Зочин [192.82.85.14] 2021/11/30
Ёстой2, 2 поошгоо гаргаад хэмнэсэн мөнгөөрөө эмнэлэг сургуулиа янзлах бжээ. Нялх хүүхдүүд сургуулиин гадаах хөлдүү жорлонд бие үасаж бншүүдээ
1 | 0 Хариулах
Зочин [192.82.85.14] 2021/11/30
Ийм ажил хийсэн байхад адууны найр, одонгийн найр шиг юун баахан утга уянгын халил вэ. Ямар шинжлэх ухааны үндэстэй хийсэн болохоо гоё танин мэдэхүйн үүднээс тайлбарлаж хийгээч. Хүүхэд багачуудад маш сонирхолтой байна шүү дээ. Зүгээр л энэ цагийн баатрууд гайхамшигтай эдр гэхээр бидний үеийн хэдэн сэтгэл хөөрөлтэй хүмүүс л үзэх байхдаа
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.215] 2021/11/30
Бүр кино мино хийгээш, дүүрэн Хүүкийн зураг ч явж байх шиг. Юм үзнюээгүй ста юмааа
8 | 0 Хариулах