Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хуулийн технологид суурилсан Хууль зүйн үйлчилгээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 19
Сурталчилгаа
Зураг зураг

Танд хууль, эрх зүйн асуудал тулгарсан гэж бодъё. Тухайлбал, ажлаасаа гэнэт халагдсан, гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн, гэрээ байгуулах хэрэгцээ гарсан, төрийн байгууллагад хандах хэрэгтэй болсон гэх мэт. Магадгүй энэ үед Та хаана, хэнд хандахаа мэдэхгүй, тухайн чиглэлээр мэргэшсэн сайн хуульч, өмгөөлөгчийг хаанаас хайж олох вэ? Зэрэг асуудалтай тулгарсан байж болох юм.

Дэлхий нийтээр цахим шилжилт, программ хангамж, техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй энэ цаг үед хууль зүйн  үйлчилгээний хүртээмж, үр өгөөжийг сайжруулах хэрэгцээ шаардлага мөн бий болж байна. Тэгвэл энэ асуудлыг хуулийн технологид суурилсан ухаалаг платформын тусламжтайгаар шийдвэрлэх боломжтой болжээ.

НҮБ-аас дэлхий даяар дөрвөн тэрбум орчим хүн хууль, эрх зүйн туслалцаа авч чаддаггүй, хуулийн засаглалаас гадуур амьдарч байна хэмээн мэдээлсэн. Дийлэнх тохиолдолд иргэдэд хуулийн асуудал тулгарахад хаана, хэнд хандахаа мэддэггүй, бусдын туслалцаа хэрэггүй гэж боддог, мэргэжлийн хүмүүст хандахад өртөг өндөр зэрэг шалтгааны улмаас шаардлагатай хууль, эрх зүйн үйлчилгээг түргэн шуурхай авч чаддаггүй байна.

Дээрх  асуудлыг  Монголын хууль зүйн салбарт, тодруулбал, хуулийн технологийн салбарт ажиллаж буй монгол хуульч, программ хөгжүүлэгч залуусын бүтээсэн хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлэгч iLAW платформыг ашиглан шийдвэрлэх боломжтой болжээ.

 

Хэрвээ танд хуульчаас асуулт асуух, хуульчтай видео дуудлагаар харилцах, эсхүл гэрээ, баримт бичиг захиалах, хянуулах, худалдан авах, хуульч, өмгөөлөгч хөлслөх, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилох хэрэгцээ, шаардлага бий болсон бол энэ бүгдийг компьютер, таблет, ухаалаг гар утсаа ашиглан ilaw платформоос авах боломжтой юм.

Мөн дээрх үйлчилгээг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, та өөрийн байгаа газраасаа үнэт цагаа хэмнэн боломжит үнээр, түргэн шуурхай, элдэв шат дамжлагагүй хүртээмжтэй байдлаар авах боломжтойгоороо онцлог юм.

Та хуулийн технологид суурилсан ухаалаг платформын үр өгөөжийг хүртэхэд бэлэн үү?

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.