Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын аппликейшн Япон улсад үйлчилгээгээ нэвтрүүллээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол залуусын хөгжүүлсэн “Sendly” аппликейшн нь гадаадад ажиллаж амьдарч буй Монголчуудад зориулсан, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй анхны бие даасан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ юм.

Sendly үйлчилгээ нь хамгийн анх 2020 оны 5-р сард АНУ-аас Монгол руу мөнгөн гуйвуулгын үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээр бизнесийн гараагаа эхлүүлсэн бөгөөд энэ оны 5-р сард Австралиас Монгол руу, энэ удаад Япон улсад буй Монголчууддаа санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг хамгийн хурдан, хамгийн бага зардлаар хэрэглэх боломжийг нээж өгч байна. 

Япон улсаас Монгол руу Sendly аппликейшнийг ашиглан хэрхэн шилжүүлэг хийх вэ? 

Та Sendly аппликейшнийг App store болон Play store-с татаж авч Япон улсыг сонгон, хэрэглэгчийн бүртгэлийг City Express аппликэйшн дээр баталгаажуулснаар Япон улсаас мөнгөн гуйвуулга хийх эрх бүхий City Remit Card-г үнэгүй захиалах боломжтой ба захиалсан карт хэрэглэгчийн гэрийн хаягаар хүргэгдэнэ. Хэрэглэгч тус картаар Япон улсад нийт 30,000 гаруй байршилтай Japan Post Bank-ны ATM-г ашиглан ердөө 10 минутын дотор Монгол улс руу мөнгөн гуйвуулга хийх боломжтой. 

Sendly аппликейшнаар дамжуулан шилжүүлэг хийхэд: 

  • ¥1-50,000 хүртэлх шилжүүлэгт- ¥850,
  • ¥50,001-¥200,000 хүртэлх шилжүүлэгт - ¥1000,
  • ¥200,001-¥1,000,000 хүртэлх иенд- ¥1450-ний шимтгэл бодогдоно.

Дэлхийн стартап бизнесийн  экосистемийн судалгааны StartupLink байгууллагаас шалгаруулдаг “Global Startup Ecosystem Index 2021” жагсаалтад Монгол улс 5 байраар урагшилсан бөгөөд энэхүү өсөлтөд хувь нэмрээ оруулсан аппликейшнаар Sendly аппликейшнийг онцолсон юм. ”

Sendly аппликейшний талаар

Sendly аппликейшнаар дамжуулан хилийн чанадаас хамгийн бага шимтгэлтэйгээр, хамгийн богино хугацаанд, найдвартай шилжүүлэг хийх боломжтой. Мөн Sendly нь Олон улсын технологийн өндөр нууцлал бүхий Plaid болон POLi систем, Олон улсын төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI DSS стандартыг хангасан түнш байгууллагуудтай мөнгөн гуйвуулгын найдвартай үйлчилгээ юм. 

Өнөөдрийн байдлаар Sendly аппликейшнийг 15000 гаруй хэрэглэгч татан авч ашиглаж байгаа бөгөөд 8000 гаруй үнэнч хэрэглэгчидтэй болж, 20 тэрбум төгрөгийн гүйлгээг амжилттай шилжүүлээд  байна.

Sendly аппликейшн нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээнээс гадна дараах санхүүгийн үйлчилгээг үзүүлдгээрээ онцлогтой.

 
  • Гадаадаас эх орондоо өөрийн нэр дээр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авахад зориулсан орон сууцны зээлд хамрагдах, зээлийн болон захиалгын төлбөр төлөх,
  • Хөдөлмөрийн хөлс, орлогоосоо хувь хэмжээгээ тооцон Sendly аппликейшнаар сар бүрийнхээ Сайн дурын нийгмийн даатгалын төлбөрөө төлөх боломжтой.

Цаашид Sendly аппликейшн нь Солонгос, Их Британи, Европын холбооны улсуудад ажиллаж амьдарч байгаа иргэддээ зориулан мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээ нэвтрүүлэх, Монгол дахь онлайн дэлгүүрүүдээс шууд худалдан авалт хийх, хувьцаа бонд зэрэг үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх гэх мэт олон хэрэгцээт үйлчилгээг нэвтрүүлэхээр судалгаа хөгжүүлэлтийн шатандаа явж байна.

“Sendly” аппликейшнийг татах холбоос:

App store:  apps.apple.com/us/app/sendly/

Play store: play.google.com/store/apps/details

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.