Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Үл хөдлөх хөрөнгийн салбарт мэргэжлийн брокеруудыг бэлтгэнэ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 11 сарын 1
Сурталчилгаа

Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарт жилдээ 3 их наяд төгрөг эргэлддэг, дотоод нийт бүтээгдэхүүний 10% ийг дангаараа бүрдүүлдэг том салбаруудын нэг.  Залуу гэр бүлүүд ихтэй хөгжиж буй орны хувьд байр орон сууц түрээслэх, худалдаж авах, цаашлаад худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөө хэрхэн эргэлтэд оруулж, хөрөнгө оруулалтын өгөөжөө хэрхэн авах вэ гэдэг хэн бүхэнд тулгардаг асуудал гэж хэлж болно.

 

Тэгвэл энэ салбарт буй мэргэжилтнүүд үйлчилгээгээ өндөр түвшинд хүргэж , хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн тэрхүү байр орон сууцыг стандартын дагуу барих, ашиглалтад оруулах, ашиглалтад оруулсныхаа дараа менежментийг нь оршин суугчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцүүлэн удирдах, худалдагч , худалдан авагчдадаа зуучлан борлуулахад өндөр түвшинд бэлтгэгдсэн үү ?

Энэ салбарын худалдаа, зуучлалын салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулагдсан тусгайлсан сургалтын хөтөлбөр манай улсад дөнгөж үүсэж эхэлж байна гэж хэлж болно. Энэ салбарт олон улсын компаниуд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр олон улсын стандартыг Монголд нутагшуулж энэ салбар хөгжлийн дараагийн алхамдаа ороод байгаа гэж хэлж болно.

Үл хөдлөх хөрөнгө удирдлагын академи нь дэлхийн 70 гаруй оронд салбартай Үндэсний Риалторуудын холбооны Монгол дахь хамтын ажиллагааны байгууллагаар сонгогдон ажилладаг бөгөөд агентуудын анхан шатны сургалтын хөтөлбөр, худалдан авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, үл хөдлөх хөрөнгийн олон улсын мэргэжилтэн олон улсын болон дотоодын зэрэгтэй сургалтуудаар сүүлийн 6 жилийн турш нийт 3800 гаруй мэргэжилтнүүдийг бэлтгэсэн туршлагатай.

 
 
 

Салбарынхаа мэргэжилтнүүдийг чадавхжуулах олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж ирсэн энэхүү академи салбарынхаа брокер, захирлуудад зориулан анх удаа Санхүү Эдийн Засгийн Дээд сургуультай хамтран академик суурь сургалтын баазыг бий болгож, салбарынхаа манлайлагчдыг бэлтгэх шинэ хөтөлбөр боловсруулж анхныхаа сургалтыг явуулж эхэлсэн сайхан мэдээг дуулгая.

Энэ хөтөлбөрт үл хөдлөх хөрөнгө зуучлалын салбарын 70 орчим брокер, захирлууд бүртгүүлснээс 34 залуу брокер, захирал тэнцэж сургалтдаа хамрагдаад байна.

Сургалтыг хэрэгжүүлэгч Монголын үл хөдлөх хөрөнгө удирдлагын академийн гүйцэтгэх захирал Т.Эрхэмбаяр:

“Үл хөдлөх  хөрөнгө зуучлалын салбарт өмнө нь захирал, брокерийн түвшинд дотоодын сургалтын албан ёсны хөтөлбөр байгаагүй. Харин манай байгууллага болон Санхүү эдийн засгийн их сургууль хамтран 24 цагийн сургалтын хурдасгасан хөтөлбөрийг шинээр боловсруулаад манлайллын хөтөлбөртэйгөө хамт эхлүүлж байна.  Цаашид хөтөлбөрийн хүрээнд уг хөтөлбөрийн оролцогчид Монголын топ 8 захирлын манлайллын хөтөлбөрт хамрагдаж, БРОКЕРУУДЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ уулзалтад оролцож туршлага мэдлэгээ хуваалцах юм" гэв. 

Энэхүү хөтөлбөрийг үл хөдлөх хөрөнгийн академийн анхны захирлуудын нэг Ч.Ундрах санаачлан, Америк дахь Leonard P.Reaume Memorial Foundation-ий дэмжлэгээр БРОКЕРЫН МАНЛАЙЛАЛЫН ХӨТӨЛБӨР-2021 нэртэйгээр хэрэгжүүлж буй юм. Энэхүү дэмжлэгийн хүрээнд ҮХХ ийн академи 25,000 орчим долларын санхүүжилтийг авч хөтөлбөрт зарцуулж байна. 

 

Энэ салбар өнгөрсөн жилээс эхлэн Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл буюу лицензитэйгээр үйл ажиллагаа явуулдаг болсон ба одоогийн байдлаар 220 гаруй аж ахуйн нэгж , 1500 орчим үл хөдлөх хөрөнгийн зуучлагч агентууд албан ёсоор лицензээ аван ажиллаж байгаа гэсэн тоо баримт бий.

 
 
 

“Мэргэжилтнүүд нь салбар дээрээ хүлээн зөвшөөрөгддөг, ёс зүйтэй, ур чадвартай, албан ёсны бүртгэлтэй, сургалт боловсролын хөтөлбөрүүд нь хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай. Мэргэжлийн сургалтад мэргэжилтнүүд нь хамрагдаж, шаардлагуудыг ханган амжилттай төгссөнийхөө дараа мэргэжлийн ажлыг албан ёсоор хийж гүйцэтгэдэг байх ёстой гэсэн үндсэн зорилгын төлөө бид энэ төслийг хэрэгжүүлж байна.  Цаашдаа захирал удирдлагуудын нэг, хоёр жилийн мастерын хөтөлбөр бэлтгэдэг шинэ боловсролын хөтөлбөрүүдийг Санхүү Эдийн Засгийн Дээд сургуультай хамтран нээхээр ажиллаж байна. Одоогоор судалгааны шатандаа явж байгаа" гэв.

Төслийн дэмжин ажиллаж буй СЭЗИС--ийн Тасралтгүй Боловсролын Төвийн эрхлэгч Б.Гантуяа “Олон улсын орчин үеийн бизнесийн түвшинд нэн шаардлагатай ур чадварууд болох энтерпренер сэтгэлгээ, дижитал шилжилтийн онцлог нөлөөлөл, бизнесийн стратеги томьёолол, сэтгэл зүйд суурилсан хүний нөөцийн менежмент зэрэг дэлхий нийтийн чиг хандлагыг илэрхийлэх цогц чадварыг үл хөдлөх хөрөнгийн салбарын мэргэжилтнүүдэд мэргэжлийн түвшинд олгох тал дээр хамтарч ажиллана” гэдгээ илэрхийллээ.   

Тасралтгүй Боловсролын Төв нь АНУ-ын МIT, Израйлийн Hebrew, БНСУ-ын Хандон Глобал болон Европ, Азийн их сургуулиудтай хамтран богино хугацааны сургалт хөтөлбөр, менежментийн аялал, олон улсын түншлэлийн хөтөлбөрийг төрийн болон бизнесийн байгууллагад зориулан тогтмол зохион байгуулдаг байна.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монголын Үл Хөдлөх Хөрөнгө Удирдлагын Академид хандах боломжтой юм байна. Холбогдох утас: 75556465

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.