Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна

А.Намуун, iKon.mn
2021 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээх шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан.

Энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж байна.

Үүнээс өмнө олон нийтийг хамарсан урлаг, соёлын арга хэмжээг хязгаарласан байв.

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389,411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал талаар Ерөнхий сайд холбогдох хүмүүст чиглэл өгөөд байгаа.

Мөн энэ сард агаарын хилээ нээж, нислэгийн тоог нэмэхээр ажиллаж байгаа билээ.