Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

100,000 автомашины захиалга авсны дараа Теслагийн үнэлгээ $1 их наядыг давлаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Автомашин түрээсийн үйлчилгээний Hertz компани өчигдөр Тесла компаниас 100,000 ширхэг цахилгаан хөдөлгүүрт автомашин захиалсан байна.

Энэ мэдэгдлийн дараа Тесла компанийн хувьцааны үнэ өссөнөөр зах зээлийн үнэлгээ нь анх удаагаа $1 их наядын босгыг давжээ.

Тодруулбал Теслагийн нэгж хувьцааны ханш Даваа гарагийн арилжааны үеэр 9 хувиар өсөж, $998-д хүрсэн юм. Уг ханш 995.75-аас дээш гарсан тохиолдол Теслагийн зах зээлийн үнэлгээ $1 их наядыг давахаар байгаа.

Их наядын үнэлгээтэй АНУ-ын компаниудын тоонд одоогоор Apple, Amazon, Alphabet, Facebook, Microsoft багтаж байна.

Энэ үзүүлэлтэд хамгийн түрүүнд 2018 онд Apple компани хүрч байжээ.

Өнгөрсөн есдүгээр сард Теслагийн Model 3 загвар Европ тивийн хамгийн өндөр борлуулалттай автомашин болсон юм. Энэ нь тус тивийн түүхэнд анх удаа цахилгаан хөдөлгүүрт автомашин сарын борлуулалтаараа тэргүүлсэн тохиолдол болжээ.

Теслагийн зах зээлийн үнэлгээний өсөлт гүйцэтгэх захирал Илон Маскийн хувийн хөрөнгийн хэмжээг мөн өсгөж, $252 тэрбумд хүргэсэн байна.

Тэрбээр хөрөнгийн хэмжээгээр дэлхийн хоёр дахь баян Амазоны Жэф Безосоос бараг $60 тэрбумаар тэргүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian