ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

"КОВИД 19-өөр өвчлөөд бүрэн эдгэрсэн ч уушгиндаа ямар нэг үлдэцтэй залуусыг цэрэгт татахгүй"

ikon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ. Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Уг тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулж байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн цэрэг татлагын үйл ажиллагаа тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/500 дугаар захирамжийн дагуу ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургууль дээр дөрөв хоногийн турш үргэлжлэх юм.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Жаргалсайхан “Өнөөдрөөс цэрэг татлага эхэллээ. Цэрэг татлагын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Энэ жилийн хувьд коронавируст цар тахлын үед цэрэг татлагын үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Хамгийн гол анхаарах зүйл бол халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахин, цэргийн үүрэгтнүүдээ цэрэг татлагад хамруулах юм. Цэрэг татлагад хамрагдаж буй иргэдийн идэвх өндөр байна. Тиймээс залуус маань улам идэвхтэй хамрагдаж, иргэний цэргийн алба хаах үүргээ биелүүлээрэй” хэмээн уриалж байлаа.

Өмнөх жилүүдэд эрүүл мэндийн үзлэгийг хоёр шатлалтайгаар хийдэг байсан. Тодруулбал, эхлээд дүүргийн эрүүл мэндийн төвийн үзлэгт хамрагдаад, дараа нь цэргийн төв дамжинд эрүүл мэндийн үзлэгт ордог. Энэ жилээс дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдан, тэнцсэн цэргүүдийг шууд алба хаах ангиудад нь хуваарилахаар зохион байгуулжээ.

Залуучууд архаг суурь өвчин, жингийн алдагдал, дотор, чих, хамар, хоолой зэргээс шалтгаалан эрүүл мэндийн үзлэгт тэнцдэггүй

Эрүүл мэндийн үзлэгийн тухай Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын эмч Л.Мэдэхгүй “Одоогийн байдлаар 200 гаруй иргэн эрүүл мэндийн үзлэгт орлоо. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийн тулд иргэдийг цөөн тоогоор оруулж байна. Залуучууд архаг суурь өвчин, жингийн алдагдал, дотор, чих, хамар, хоолой зэргээс шалтгаалан эрүүл мэндийн үзлэгт тэнцдэггүй. Төрөлжсөн нарийн мэргэжлийн баг дотор, мэдрэл, сүрьеэ, гэмтэл, мэс засал, нүд, чих, хамар, хоолой зэрэгт нарийн үзлэг хийж байна” гэв.

Нарийн мэргэжлийн үзлэгээр зүрхний бичлэг хийн, эхо, рентгенд харан, иж бүрэн шинжилгээ хийж байлаа. Мөн “КОВИД 19” халдвараар өвчлөөд бүрэн эдгэрсэн иргэдийг цэрэгт татаж байгаа бөгөөд эдгэрсэн ч уушгиндаа ямар нэг үлдэцтэй залуусыг цэрэгт татахгүй байх зохион байгуулалттай ажиллаж байна.

Нарийн мэргэжлийн үзлэгт тэнцсэн иргэдээс коронавирусийн халдварын шинжилгээ авч, цэргийн анги дээр хуваарилагдан очсоны дараа дахин шинжилгээ авах аж.

Ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй

Цэрэг татлагад хамрагдахаар ирсэн залуучууд иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж байлаа.

Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн баталсан цэргийн албаны тухай хуульд ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орох юм. 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 21-24-ний хооронд дүүрэг тус бүр дэх цэрэг татлагын байранд үргэлжилнэ.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр:

  1. Баянгол дүүрэг – “Оюуны ундраа” цогцолбор сургууль /96-р сургууль/
  2. Баянзүрх дүүрэг – Ерөнхий боловсролын 14-р дунд сургууль
  3. Сүхбаатар дүүрэг – Ерөнхий боловсролын 31-р дунд сургууль
  4. Сонгинохайрхан дүүрэг – “Өнөр” цогцолбор сургууль /83-р дунд сургууль/
  5. Хан-Уул дүүрэг – Ерөнхий боловсролын 34-р дунд сургууль
  6. Чингэлтэй дүүрэг - Ерөнхий боловсролын 5-р дунд сургууль
  7. Налайх дүүрэг -Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  8. Багануур дүүрэг – “Гүн галуутай” цогцолбор сургууль
  9. Багахангай дүүрэг – “Хангай” цогцолбор сургууль

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
zotsin [39.154.233.185] 2021/10/23
tom asuudaliig shalgaataee.1. ts nyamdorjiin undselelgui bayjsan , oyunii doroitoltoi huu anghbayaraa turiin alband jutguulsen , erdenit uiledvert shahaa hiisen geed...2. suhbaatariin batboldiin offshore dangs , boroo goldiiin 40 ton alt , hari gurend baidag ordon harsh ... 3. miyagombiin engholdiin jaran terbom , ulaanbaatariin gazariig duraar huuli busoor naimaaltssan , undeselelguigeer bayjisan ...4. jugtsan badamzungnaigiin hereg...5.y sodbaatar erliz yaagaad hurelsuh yamar alban tushaal avbal boor shig naaldaad salhgui yum boi? undselelguigeer bayjisan , mongo ugaasan ... 5. hurelsuh korona taraasan , hudal amlalt ogson , undselelguigeer 4 terbom togrog horongotei bolson , enghtuvshinii zolvoo hurgenee turiin alviig toroliin alba bolgoj tsadborlag bus huniig huuli busaar tomiloh bolson , hadgalamj jeelelgiin horshoonii 14 terbom 6. zandanshatariin undeslelguigeer bayjisan 7. oyun erden undeslelguigeer bayjisan , koronagaar huurmag wakzin hahuuli avts oruulaad ooroo huuli busoor ,
0 | 0 Хариулах
Зочин [92.246.84.133] 2021/10/23
Uhren atsnyh ni haldvar hamgaalal. Yostoi shavuulj baih chini bilee. Odoo ene neg teneglelee zogsooj sain duryn bolgo. Bugs zugtaana, tanil talgui bolomjgui ailyn heden huuhed l yavna. Zoduulj nuduulj uhne. Mongol yer henteigee ch baildah geed baigaa yum...
2 | 0 Хариулах
Зочин [43.242.243.184] 2021/10/22
Короногын ойрын хавьтал болоод сөрөг гарсан ч хэл хоногын дараа эёрэг болно нууц үёдээ бгаа баахан хүүхдүүд очиод халдвар тараана даа
1 | 0 Хариулах
Зочин [192.82.64.197] 2021/10/22
Татаж болно татах ч ёстой Гэхдээ хайран залуусыг цэргийн эрдэмд сургах биш тамлаж эрэмдэг зэрэмдэг ужиг хууч өвчтэй болгодог цаашлаад амь насыг нь үрдэг архичин тамхичин болгодог энэ байдлыг л халах хэрэгтэй !!!!!
6 | 1 Хариулах
Зочин [202.55.188.107] 2021/10/22
Ингэж байгаал бөөн хахууль авна шдээ ккк
1 | 0 Хариулах
[хориотой үг] [192.82.71.87] 2021/10/22
Ymar ch dain dajingui bj uhsnii chin tsereg tatlaga bsda
1 | 1 Хариулах
Данхрушка ❗ [192.82.72.47] 2021/10/22
УИХ, ЗГ-ын гишүүдийн үр хүүхэд ач гуч цэрэгт явсан тохиолдол байна уу хэлчих? Өөрсдөө хүүхдээ цэрэгт явуулахгүй байж ардын хүүхдийг ачаад явдаг байж болох уу, бас 2 жил болгоно гээд байгаа.
4 | 0 Хариулах
Зочин [103.26.194.76] 2021/10/23
Элбэгдоржийн хүү цэрэгт явж, хар Африкт очиж байлдаж байгаад ирсэн.
1 | 2 Хариулах
help me [202.126.88.195] 2021/10/22
covidtoi bol ochih estoi yu ochihgui baij boloh boluu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.67] 2021/10/22
Cobidtoi gedeg ni e-monholia esvel gerege-d burtgegdsen bol ochih shaardlagagui.
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.98] 2021/10/22
Яаана даа яаана. Манай монголын арми бол үнэхээр хоцрогджээ.
1 | 0 Хариулах
Зочин [195.181.162.180] 2021/10/21
Халдвар авсан бол хөнгөн байсан ч гадаа битгий гар. салхи авахуулаад хөлсөө сэвээд хатгаа болгоод хүндрүүлээд байнаа, манай монголчууд. Иймд өөрийгөө хайрлаад гадаа битгий гар
4 | 0 Хариулах
Зочин [103.26.193.9] 2021/10/21
Оюутнуудыг цэрэгт татахаа болиоч ээ. Дундуур нь завсардал үүсгээд
6 | 0 Хариулах
Зочин [202.21.108.16] 2021/10/21
Вакцин тариулсан залуус хүүхдүүдийн бие ч тун сайнгүй байна даа. Цэргийн ачаалал даахгүй баахан хүүхэд эндэх вий дээ. Хүйтэн сэрүүнд даарч хөрч болохгүй, тамирын дасгал хүндэднэ, гүйж харайхаар амьсгаадна гээд хүүхдүүд вакцинаас хойш эрс сулданги болсоныг офицерууддаа анхааруулахгүй бол ахиад баахан хүүхэд хохирох вий.
12 | 0 Хариулах
Зочин [192.82.69.250] 2021/10/22
Хэлээд юүхэв.Хужаа вакцинтай хүүхдүүд очоод даарч өөрсдөө дотроосоо л өвдөнө дөө.Яанадаа.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.23.124] 2021/10/21
gol n tegeed uushginda uldetstei gadaa 5-6 tsag oochirlosni etsesd butsaad baidgaaraa hanialgadag bolood, tamgaa taruulj chadahgu janjin shtab deer 1 deh udur ochooroi gedeg hariu awah goe2. Uug n umnu n horoonoosoo ch asuugaad oochirloj jagsahaasaa ch umnu hed heden hunees asuugaad medehgu2 geed l ywuulaad baisan. yagaad yumiig neg joohon zohion baiguulalttai hiij bolodguim bolloo aan bas ter lalriing bichig tsaasaa boliod excel deer ydaj yuma hiigeed ugdug bolosoi.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.109.54] 2021/10/21
tatlagand irj baigaa 1% ni jargaltai bga bol xaxaxaxaxaxa
4 | 0 Хариулах
Зочин [202.131.234.158] 2021/10/21
Xugatsaat tsergiin albiig uyan xatan nuxtsultei bolgox xeregtei. 4 jild 3 3 saraar eswel 3 jild 4 4 saraar tasalj xaaxa gedeg ch yumuu. Mun jil bolgon 2 doloo xonogoor beltgel surguulilat xiideg bsan n deer. Switzerland yag l iim jishgeer yawdag. Yawaandaa tom nhser bish, mergejliin buguud tsomxon zewsegt xuchintei bolox xeregtei. Orchin uyeiin ak74m buunuud oruulj irmeer bna. Dronii texnologiig sain xugjuul. Exoskeleton buyu xuch nemegduuldeg xuwtsas xeregsleer ireeduid xangax n bas chuxal. Yag call of duty advanced warfare deer gardag shig
4 | 1 Хариулах
Зочин [66.181.185.198] 2021/10/21
Хөөрхий, ингээд эрүүл хүний тооноос хасагдаж байгаа юм даа. Зүгээр л ханиад гээд солиороод байсан хүмүүс юу гэмээр байна?
8 | 2 Хариулах
Зочин [192.142.128.6] 2021/10/21
Эмч гайгүй хүн бол 2_3 сарын дараа аажмаар эдгэнэ гэсэн. Яг сайхан хүрээд эдгэсэн хүн тиймээс мэдээж цэрэгт татагдаж хол зайд 10 км-т гүйж чадахгүй. Гүйх бүү хэл хурдан ч алхаж чаддаггүй. Уушгинд ороогүй ч гүйж чадахгүй.
6 | 2 Хариулах
Зочин [192.82.67.253] 2021/10/21
2-3 сарын дараа ч бие сайжрахгүй л байна
0 | 0 Хариулах
[202.126.88.138] 2021/10/21
Zugeer l haniad haha
0 | 2 Хариулах
Зочин [92.246.84.133] 2021/10/23
Zugeer l haniad shuu dee. Zugeer haniadaar uhdeggui gej hen Helev? Yavaandaa uheh ni bagasana. Gehdee gants tohioldol baihgui baihad horij booj hamag huchee barchihaad yag degdehed uh gej hayaj baigaag l bodood uzeerei. Zevuun novshnuud.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.151] 2021/10/21
Ene neg balai tseregiin alba gedeg yumaa boliod sain duraaraa bolgomoor yum. Surj bolovsroh, baylag buteeh nasan deeree neg balai arhichinii gart nuduulj ongoroono gdg bol eliirel
27 | 4 Хариулах
Зочин [202.9.41.41] 2021/10/21
За тэгэхээр уушгиндаа үлдэцтэй үгүйгээ мэдэхгүй хэдэн зуун мянган хүн байгаа нь тодорхой боллоо.
19 | 0 Хариулах
Зочин [66.181.185.198] 2021/10/21
Хэдэн хүн чихрийн шижинтэй болж хоцрох бол? Энэ л аймаар.
8 | 0 Хариулах
Зочин [192.82.69.250] 2021/10/22
Бүгд л үлдэцтэй бгаашдээ.
0 | 0 Хариулах