Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

KFC брэнд “Зүрх мартахгүй төсөл”-ийг дэмжиж бяцхан зүрхнүүдийг хайраар ДҮҮРГЭХЭЭР боллоо

ikon.mn
2021 оны 10 сарын 20
Сурталчилгаа

Таван Богд Фүүдс ХХК буюу KFC брэндийн зүгээс “Зүрх мартахгүй төсөл”-д 135 сая төгрөгийн хандив өгч, улирлын турш нийт 9 хүүхдийн бяцхан зүрхийг хайраар дүүргэж амьдрал бэлэглэхээр боллоо.

 

Манай улсад жилд дунджаар 1,000 орчим зүрхний төрөлхийн гажигтай хүүхэд мэндэлдэг байна. Үүнээс 200-300 хүүхэд нь мэс засал хийлгэх нэн шаардлагатай оноштой байдаг. Тиймээс KFC брэнд “Дүүргэ” нийгмийн хариуцлагын компанит ажлынхаа хүрээнд сард гурван хүүхдийн хагалгааны зардлыг бүрэн хариуцаж, бяцхан зүрхнүүдийг цоо эрүүл болгох төслийг үргэлжлүүлэн дэмжих албан ёсны хамтрагч боллоо.

Төсөл урт хугацаанд амжилттай хэрэгжихэд нь хувь хүн болон байгууллагуудын тусламж маш чухал. Тиймээс нийт хэрэглэгч, хамтран ажиллагч байгууллагуудыгаа “Зүрх мартахгүй” төсөлд сэтгэлийн хандив өргөхийг уриалж байна.


Бяцхан зүрх бүхэн ХАЙРААР ДҮҮРЭН байг

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.