Аялал жуулчлалын салбарт аяллын нэгдсэн платформыг анхлан нэвтрүүлсэн “Тапатрип” ХХК Монгол Улсын банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банктай хамтран дебит картын үйлчилгээ болон аяллын зээлийн үйлчилгээ нэвтрүүлэх үйл ажиллагааны санамж бичгийг байгууллаа.
Арга хэмжээнд “Тапатрип” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Батгэрэл, Голомт банкны Бүтээгдэхүүн хөгжлийн хэлтсийн захирал Т.Болор-Эрдэнэ нар оролцон гарын үсэг зурсан юм.
Таны үйлчилгээ авах үед цаг хугацаа хэмнэх зорилттой энэхүү аяллын зээлийн үйлчилгээнд хамрагдахын тулд хэрэглэгчид банк, санхүүгийн байгууллага орох шаардлагагүй, Тапатрип компанийн өөрт ойр салбарт очиход л хангалттай бөгөөд худалдан авалт хийснээр Тапатрип дебит карт авах боломжтойг дуулгахад таатай байна. Тапатрип компани нь хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшлийг аялал жуулчлалтай хослуулсан аяллын онлайн платформоор үйлчилгээгээ хүргэдэг. Тус платформ нь хиймэл оюун ухаанд суурилсан ба олон улс дахь аяллын мэргэжлийн зөвлөхүүдээс мэдээлэл зөвлөгөөг хэлний сонголттойгоор хүлээн авах зэрэг олон боломж, давуу талтай дотоодын зах зээлд анхдагч, шинэлэг платформ болсон юм.
Хэрэглэгч та бүхэн Тапатрип аппликэйшныг гар утсандаа суулгаснаар дэлхийн өнцөг булан бүрээс олон улсын нислэгийн тийз, зочид буудал, галт тэрэг болон автобусны билетийн захиалгыг хийх, хөнгөлөлт урамшуулалд хамрагдах боломжтой. Түүнчлэн орон нутгийн галт тэрэг болон хот хоорондын автобусны билет захиалгын үйлчилгээг тун удахгүй цахим хэлбэрээр хүргэх болно.
Хэрэглэгч та аравдугаар сард Tapatrip аппликэйшн болон www.tapatrip.com вэбсайтаас онлайн худалдан авалт хийгээд буцаан олголтын урамшуулал аваарай. Урамшуулал 9-р сарын 25-нaaс 10-р сарын 31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.
Салбарууд:
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл crm@tapatrip.com имэйл хаяг болон 7515 4444 утсанд холбогдоно уу.
Гадаад явахад гаднын үйлчилгээ хэрэггүй боллоо. Дэлхийг нээцгээе.
Аппликейшн татах:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!