• 6 сарын 13, Баасан
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоин олборлолтоор дэлхийд АНУ, Казахстан, Орос улсууд тэргүүлж байна

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Кэмбрижийн Их сургууль биткоин олборлолтын талаар судалгааны тайлангаа танилцуулжээ.

Уг криптовалютыг өндөр хурдтай компьютер дээр тооцоолох замаар олборлодог ба олборлох хүчин чадлыг “hash rate” хэмээх үзүүлэлтээр хэмждэг юм.

Дэлхий даяар ашиглагдаж байгаа нийт “hash rate”-ийн 35.4 хувь АНУ-д оногдож, энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлжээ. Дэд байранд 18.1 хувьтай Казахстан улс, гутгаар байранд 11.23 хувьтай ОХУ тус тус орсон байна.

Өмнө нь Хятад улс дэлхийн хамгийн том биткоин олборлогч байжээ. Зөвхөн 2019 онд дэлхий даяар олборлогдсон нийт биткоины 75 хувь нь Хятадад оногдож байв.

Гэвч Бээжингийн эрх баригчид биткоин олборлох явдлыг хориглох болсноор 2020 онд 50 хувь, энэ оны эхний хагаст 44 хувь болж буурчээ.

Улмаар төрийн зохицуулалт хүчээ авснаар энэ оны долдугаар сараас эхлэн Хятадын “hash rate” тэгтэй тэнцэх болсон байна.

Биткоины үнэ ханш энэ оны эхээр $64,000 хүрч өссөн ч сүүлдээ огцом унаж байв. Харин сүүлийн өдрүүдэд эргэн сэргэж, нэгж биткоины ханш дахин $60,000 даваад байна.

 

Эх сурвалж: Russia Today

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [115.131.7.78] 2021/10/18
Монголд биткойн үйлдвэрлэвэл цахилгааны сааталд хомсдолд орж удахгүй улс даяараа харанхуй болно. Ард койн гэдэг санаанаасаа зохиосон үлгэрээ 30 тэрбумаар зарсан нөхөр шүү дээ. Эхний хэдхээн хүний мөнгийг өсгөөд өгөхөөр цаадуул нь тэнгэрт тултал магтаад үнэгүй рекламдаад өгнө. Тэгэнгүүт дараа дараагийн ангаахайнуудыг залилаад алга болно. Өр тавьж битгий койн аваарай алдсан мөнгө гэж бодоорой гээд хуцаад байгаа биздээ
1 | 0 Хариулах
Нэг койнтой [118.34.2.241] 2021/10/17
Болохын тулд хэр удах вэ
0 | 1 Хариулах
Зочин [45.12.220.246] 2021/10/17
Манайх бас дээгүүр л давхиж байх ёстой доо! Ард Койн хаагуур байна?
0 | 6 Хариулах
t1 ymu? [59.153.85.6] 2021/10/17
yuch yriad bga ym ???? Ene btc geed tusdaa coinii tuhai niitlel
1 | 0 Хариулах
Зочин [194.5.52.36] 2021/10/17
ashgui china alga bollo
1 | 0 Хариулах
Molor-Erdene Philosophy [150.129.140.253] 2021/10/17
bitcoin olborlood uls hugjinu gej yu baihav de huvi humuus chadval chadaad hohirvol hohirno biz
6 | 2 Хариулах
Бодол [124.158.64.13] 2021/10/17
Манайх энэ олон нүүрсний уурхайнхаа аман дээр станц бариад олборлож болох л байв. Даанч биткойныг улдан эсэргүүцэгчид дийлэнх байгаа.
7 | 4 Хариулах
Зочин [66.181.161.59] 2021/10/17
mongold nuurs tulj bitcoin olborlon gedeg hud2 heden tuhuurumj ni toosondoo daragdaad doroo evderne
3 | 1 Хариулах
zochin [64.119.30.103] 2021/10/18
iim l humuusiig soyon gegeeruehcheregtei shu.
0 | 0 Хариулах
Монголд [202.126.89.147] 2021/10/17
ДУТАХГҮЙ ээ шалгаад үзээ, шилэн хийц , 3 гүүрний урьд нэн эмнэлэгийн барилга гээд тэр чигт л олборлолт явуулдаг фарм ууд байгаа байгаа.. мөн хятадаас хөөгдсөн гарууд удахгүй орж ирнэ.
2 | 0 Хариулах