Замын-Үүд, Эрээний хилийг хаасан тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.
Хил хамгаалах ерөнхий газар "Замын-Үүд, Эрээний хилийн боомтыг тодорхойгүй хугацаагаар хаасан".
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр "БНХАУ-ын Эрээн хотын Хуйтун логистикийн төвд коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан авто замын боомтын хөдөлгөөнийг хязгаарласан. Төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
Эрээн хотын бүх хүнийг шинжилгээнд хамруулах бөгөөд нэг хүнээс гурван удаа шинжилгээ авах юм байна. Тиймээс цаг хугацаа нэлээд орох нөхцөл байдалтай байна.
Бид өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйтай холбогдсон. Элчин сайдын зүгээс "Бидэнд төвөөс авсан албан ёсны мэдээлэл ирэхээр хэлнэ. Хилийн боомтыг нээх хугацааг хэлж мэдэхгүй, шинжилгээний хариунаас хамаарна" гэсэн мэдээллийг өгөөд байна" гэв.
Ингэснээр Замын-Үүд боомтоор орж ирэх ачаа тээвэр зогсож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!