ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын-Үүдийн авто замаар нүүрс тээвэрлэн хоёр дахь Цагаан хад болгох гэж байгааг эсэргүүцэж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Замын-Үүд суманд үүссэн нөхцөл байдал өдгөө ч хэвийн болоогүй, улам хүндэрсэн талаар өнөөдөр улс хоорондын ачаа тээврийн жолооч нарын төлөөлөл мэдээлэл хийлээ. 

Замын-Үүд суманд стандартын бус аргаар нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж байгааг мэдээллийн эхэнд онцлов. 

Энэ талаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн төлөөлөл н.Эрдэнэбилэг “38 мянга гаруй иргэн амьдардаг Замын-Үүд сумын суурьшлын бүсэд авто замаар нүүрс тээвэрлэлт явуулах гэж байгааг сумын иргэд эсэргүүцэж, явуулахгүй байх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт уламжилъя. Ганц хилийн боомтоороо нүүрс тээвэрлэдэг болчихвол хоёр дахь Цагаан хад болж хувирна шүү дээ. Замын-Үүд сумын иргэд эрүүл цэвэр орчинд амьдрах хэрэгтэй. Манай суманд нүүрс тээврийг татах терминал ч байхгүй бөгөөд ямар ч боломжгүй” гэв. 

Жолооч нарын төлөөлөл “Үнийн хөөрөгдлийн асуудлыг ярихдаа тээвэрчид үнэ өсгөж байна гээд буруу мэдээллийг нийгэмд өгч байгаа нь харамсалтай.

Бодит байдал дээр Замын-Үүд боомтоор иргэдийн тээврийн машинаас 25 машин л өдөрт ордог. Харин "Засгийн газар, онцгой газрын цохолттой нүүрс тээврийн машин" гэх нэрийдлээр өдөрт 40-50 машин орж байна.

Эрээн хот руу орох тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхийг бид шаардаж байгаа. Ингэвэл хүссэн хүсээгүй ачаа тээврийн үнэ бууна. Үнэхээр Эрээн рүү монгол жолооч авах боломжгүй байгаа бол Эрээнээс Өвөрмонгол жолооч нэмж гаргаж өг. Бид эндээс тээврийн хэрэгслээ 100-гаар нь чөлөөтэй гаргадаг болъё. Ингэж байж үнийн хөөрөгдөл бодитоор буурна. Энэ нь ч хамгийн зөв шийдэл. 

Гацаа үүсэж байгаа шалтгааныг бид огт мэдэхгүй байгаа юм. Эрээний талаас л хориг тавиад байна гээд байгаа. Олон жилийн туршлагаас харахад уг нь Эрээнд 100 байтугай машин авах талбай, склад хангалттай байдаг. Энэ ойлгомжгүй асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна. Бид Засгийн газраас тавьсан гэрээний дагуу л ажиллаж байгаа. Иргэд бухимдаад ирэхээр энэ жолооч нар л тээврийн үнийг нэмээд байгаа мэтээр буруу тайлбарлаж явдаг.

Хоёрдугаарт гэвэл цар тахал гараад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Жолооч нар аль хэдийнээ өвчний талаар ойлголттой болчихсон. Тэгтэл яам, дарга сайд, харьяа агентлагийн нэрийг бариад Замын-Үүд дээр янз бүрийн компани орж ирээд зориулалтын бус үйл ажиллагаа явуулахаа болихыг хүсье” гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.160.102.166] 2021/10/11
Хэдэн жилийн өмнө нэг баргил хоолойтой пзда зурагтаар нэг авгайгийн нэвтрүүлгээр ууттай шороо барьчаад цоолоод л... тэрэнд нь нөгөө оркууд нь догдлоол боовны үс шиг нь намираад л байсан. Одоо нөгөө боовны үснүүд нь нүүрсээ машинаар зөөж байна даа. Өрөвдөлтэй
2 | 1 Хариулах
Зочин [203.91.115.39] 2021/10/11
Үнэн зөв хэлж
1 | 0 Хариулах
Зочин [92.38.149.127] 2021/10/11
Нөгөө Гашуун сухайтынхаа төмөр замыг йасан бэ ? Хүрэлсүх ээ ? Оэрдэнэээ?
3 | 0 Хариулах
Зочин [92.38.149.127] 2021/10/11
Халтар Халтмаагийн хүүхдийн үгэнд орж шал дэмий зайд төмөр зам барихаар яг тэр үед Гашуунсухайтаараа тавьсан бол өнөөдөр инээгээд суух байлаа.
5 | 1 Хариулах
Зочин [107.127.39.29] 2021/10/11
ТТ-Гашуун сухайтын төмөр замыг 1520 мм царигтайгаар тавьж байгаа гэнэ ээ…200 гаадхан км яваад Хятадын вагонд шилжүүлэн ачина….ингэж улс орноо хорлосон хүн одоо ЕС-ын зөвлөх хийгээд явж байх юм….ямар гээчийн зөвлөгөө өгөх нь ойлгомжтой….нөгөө гачигаар нь яадаг юм байгаам
4 | 0 Хариулах
Зочин [92.38.149.127] 2021/10/11
Замын Үүдээр галт тэргээр биш бол машинаар нүүрс зөөх боломжгүй.
1 | 0 Хариулах
Гаальтай машин [139.59.159.35] 2021/10/11
Монголчуудыг үргэлж Орос буриадууд хужаа хасаг гэж турхирдаг. Замын Үүдэд л гаальтай машин гэдэг Дэлхийд хаана ч байдаггүй гаж үзэгдэл саяхан болтол оршин байсан.Цэгцлэх цаг болсон.
2 | 1 Хариулах
Зочин [107.127.39.29] 2021/10/11
Замын Үүдийн гаальд….Орос Буриад 2 ер нь ямар хамаа байна аа???
0 | 0 Хариулах
Зочин [167.99.190.99] 2021/10/11
Буриад шоучид Можнголчуудын заналт дайснууд.Болохгүй сурснаараа турхираад байвал нийтээр нь цээрлүүлэх нь зөв.
0 | 1 Хариулах
Зочин [107.127.39.29] 2021/10/11
Буриадууд хэзээ ч Монголын эсрэг юм хийж байгаагүй
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.149] 2021/10/11
МАНдуулаад л бна гэж шоудаад бсан. Ээлжит шаалт нь бсан юмуу
1 | 0 Хариулах
Зочин [202.21.124.129] 2021/10/11
Автомашинаар нүүрс зөөлгөдөг гэхээр л танай дарга нар улсынхаа эрх ашгийг огт бодолгүй зөвхөн өөрийнхөө л эрх ашгийг бодсоор байна гэсэн үг
4 | 0 Хариулах
Зочин [31.42.185.24] 2021/10/11
Нөгөө замын-үүд дээр үнээ өсгөөд байдаг жолооч нар уу?. Эд нарт ашиггүй болсон учраас эсэргүүцэж байгаа юм байна. Яагаад гэсэн чинь цагаан хаданд байгаа машинууд замын-үүдээр үүрс зөөж гараад эргэж орж ирэхдээ эд нарын үнэ хөөрөгдөж ачаад байгаа ачааг ачаад оруулж ирдэг болсон байна гэж ойлгосон. Хэт их шунал өөрийгөө барьж иднээ гэж энэ дээ.
3 | 3 Хариулах
Зочин [120.142.31.236] 2021/10/11
archaagui aalznuud har amia bodoj bgaagni
2 | 1 Хариулах
Зочин [107.127.39.29] 2021/10/11
женког дагаж савсагнаж МОЯА гэж орилолдосны чинь шан…..
5 | 1 Хариулах
хятадын МАНин бодлого [66.181.161.123] 2021/10/11
хохинээ, хавар л МАНингууд очиж солиорход эсэргүүцэх ёстой байсан арчаагүйтээд дарга харж долдойсны гор нь энэ шүүдээ. одоо хахууль нь 20 сая болчихсон байгаа. тэр хэрээрээ бараа материалын үнэ нэмэгдэнэ төгрөгийн ханш унаж хятадын МАНингууд баяжина ийм л байдлаар явж байгаа
7 | 2 Хариулах
Зочин [139.59.159.35] 2021/10/11
Женкогийн Орос буриадууд Монголоос хол байчих даа.
0 | 1 Хариулах
Зочин [107.127.39.29] 2021/10/11
Ойрдууд орос руугаа
0 | 0 Хариулах