ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Богд ууланд төөрсөн хүүхдийг эсэн мэнд олжээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Хан-Уул дүүргийн арваннэгдүгээр хороо, “Богд” уулын “Зайсангийн-Ам”, “Дугуй цагаан” гэдэг газрын чиглэлд аравдугаар сарын 7-ны өдрийн 18:00 цагийн орчим зургаан хүүхэд “Богд” ууланд алхалт хийж явснаас нэг хүүхэд төөрсөн тухай дуудлагыг мөн өдрийн 19:30 цагт нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хүлээн авчээ.

Алба хаагчид долоон км замыг туулан 20:20 цагт очиж, нийслэлийн ХУД-ийн харьяат, 11 дүгээр ангийн сурагчийг эрэн хайх ажиллагааг “Дугуй цагаан” гэдэг газраас “Батширээт” гэдэг газар хүртэл 7 км-т  зохион байгуулжээ. Ингээд үр дүнд хүрээгүй тул аравдугаар сарын 8-ны өдрийн 01:51 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна. 

Аравдугаар сарын 8-ны өдрийн 05:12 цагт тухайн хүүхэдтэй утсаар холбоо тогтоож, “3 үгт хаяг” аппликэйшн ашиглан байршлыг тогтоосноор нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Бугын сангийн аж ахуйн-Ам” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
14
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
м [66.181.169.6] 2021/10/8
Богд уулаа баруун ургашаа даваад явчихсан байна ш дээ. Зүг чиг орон зайн баримжаа байхгүй. Энэ нь сургуулийн сургалт амьдралгүй явдаг, эцэг эхчүүд гэр орон амьдрал ахуйн орчинд үлгэрлэж хүүхдэдээ ойр зуур амьдрах чадвар биеээ хамгаалах энгийн мэдлэг өгдөггүй байдлын жишээ. хүүхэд ч гэсэн гар утсаа бүрэн ашиглаж мэдэхгүй худлаа зураг сэльфи авч, бичлэг хийж элдэв зүйл ухаж мессеж бичихээс хэтрэхгүй байгаагийн илрэл юмдаа
2 | 0 Хариулах
Зочин [122.201.21.175] 2021/10/8
Фаак юмааа төсвийн мөнгийг онцгой байдлын албан хаагчдын хөдөлмөрийг зүг чигээ мэддэгүй эргүү бацаануудад зарцуулах гэж
0 | 4 Хариулах
Зочин [202.70.33.171] 2021/10/8
угаасаа тийм үед туслах гэж төсвөөс цалин хүмүүс юмаа хөө
5 | 0 Хариулах