ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх сан” байгуулагджээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн иргэдэд стандартын шаардлага хангасан шинэ тээврийн хэрэгслээр үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэх  зорилгооор “Нийслэлийн нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх сан” байгуулагджээ.

Өнгөрсөн долдугаар сард НИТХ-аар чуулганаар төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын дагуу нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх парк шинэчлэх сангийн 20 тэрбум төгрөгийг энэ оны төсөвт суулгасан байна.

Өнөөдрийн байдлаар 600 гаруй он хуучирсан том оврын автобус иргэдэд үйлчилж байгаа гэнэ.
 
Харин худалдан авахаар төлөвлөж байгаа залгаа автобус нь олон хүн тээвэрлэх хүчин чадалтай аж.

Уг сангийн даргаар Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажиллахаар болжээ.