Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Буянжаргал: Тархины блокоо гаргая!

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 28
Сурталчилгаа
 

Англи хэл сурдаг ТЭМЭЭ апп-ыг танилцуулж байна

Бид сүүлийн 30 жилийн хугацаанд Англи хэл хэрэгтэй гэж яриад өнөөдөр Англи хэл эзэмшсэн  байдлаараа Азийн 24 орноос 16-д, дэлхийн 100 орноос 78-д явж байна. Лаос, Комбожи улстай мөр зэрэгцэж байна. Бид ийм ард түмэн билүү?!

1990 -ээд оны дунд үеэс 21-р зуунд хоёр хэлтэн байвал зохих талаар ЮНЕСКО-гоос зөвөлсөн байдаг. Үүнийг хэрэгжүүлж чадсан, хуучин зөвлөлт холбоот улсын харьяаны орон, Эстони улс гэхэд энэ зөвлөмжийг дагаж өнөөдөр Эстони, Англи хэлтэй орон болж, цахим шилжилт, боловсролын түвшингөөрөө дэлхийд тэргүүлж, манай улс байтугай хөгжингүй орнууд хүртэл энэ улсаас суралцана гээд явж байна.

Англи хэлийг эзэмшвэл таны орлого дор хаяж 20% -иар өснө. Монголын ажил олгодог сайтын мэдээнээс харвал заавал англи хэлний мэдлэг, чадвар шаардагдах ажлын байр нь УБ-дахь цалингийн дунджаас 1.0 сая ₮ болон түүнээс дээш хэмжээгээр өндөр байна.

 

Сүүлийн 2 жилийн хугацаанд Монгол дахь Англи хэлний сургалтын төв, онлайн сургалт, апп-ууд, ФБ-ээр заадаг хувь хүний хичээлийг судалж үзлээ. Мөн хэлний мэргэжилтнүүдийн зөвлөмжийг уншин судалж үзэв.

Ингэхэд 2 зүйл тун дутагдаж байсан. Нэгдүгээрт, Монгол хэлний дүрмийг системтэй заахгүйгээр Англи хэлний дүрмийн харанхуй агуй руу явж ордог. Хоёрдугаарт, Англи хэлийг ашиглаж, сайжруулах боломжгүй байгаа байдал юм. Ер нь нэг үгээр хэлбэл системтэйгээр, цогцоор нь Англи хэл сурах боломжгүй, өм цөм байдалтай байсан. Үүнийг бид шийдэх зорилгоор 6 сарын хугацаанд ТЭМЭЭ апп-ыг хөгжүүлэн гаргаж байна.

“Нэг хэлийг сурчвал, хоёрдахь хэлийг сурах хялбар байдаг” гэдэг домог болсон яриа явсаар байдаг. Бид тэгвэл Монгол хэлийг зохиогоод эзэмшчихсэн ард түмэн.

Хэрэв бид Монгол хэлийг сайн эзэшсэн бол хоёрдахь хэл, Англи хэлийг эзэмшихэд хялбар байх ёстой!

Монгол хэлний дүрмийг системтэй ойлгох 5 минутын 5 бичлэг, Англи хэлний 5 минутын 8 бичлэгийг 1.25x хурдаар үзвэл 52 минутад Англи хэлний дүрмээс айхгүй болж тархины блокоо гаргах боломжтой.

44 авиа- 9 шинэ авиаг ичихгүй, дасгал хийгээд үзээрэй. Мөн авиаг илэрхийлэх үсгийг цээжлээд аваарай.

За, ингээд 5000 үгтэй үгийн сан таныг хүлээж байна. Үг нь авианы үсгээр илэрхийлсэн тул зөв дуудаж уншихад хялбар, өөрийнхөө яриаг бичих функцтэй тул тэр дор нь өөрийгөө шалгачихна. Үгийг өгүүлбэр, мнемоникс- цээжлэх аргаар  цээжилнэ. Дахин хэлэхэд, өгүүлбэрийг уншаад өөрийн дуугаа хураагаад сонсоод үзээрэй! Бид ярихгүй бол, амаа хөдөлгөхгүй бол хоёр хэлтэн болж чадахгүй.

Эцэст нь, онлайнаар хүмүүстэй Англиар ярилцаж, найзуудтайгаа уралдан мэдлэгээ шалгаж шагнал хожих боломжтой.

Монголчууд бид хоёр хэлтэн болно, болох ёстой. Зөвхөн цаасан дээр биш, бодит амьдрал дээр англи хэлтэй болцгооё!

Сүүлийн үед нэг сонин уриа яваад байгаа юм. Онц, сайн сурах шаардлагагүй, дунд муу сурдаг хүмүүс нь сайн яваад байна гэсэн маягийн. Гэхдээ шулуухан хэлэхэд энэ шиг худал зүйл үгүй. Онц сурагчдад нэг л зүйл дутагддаг. Тэр нь EQ буюу сэтгэл зүйн боловсрол. Бусадтай хамтрах, бусдаас тусламж авах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэх мэт сэтгэл зүйгээ удирдах. Энэ хэцүү л дээ! Гэхдээ онц сурдаг хүмүүсдээ энийг чаддаг болохыг зориуд уриалмаар байна!  Тэгээд ярианыхаа төгсгөлд, хот, хөдөөгүй дор хаяж онц сурдаг хэд маань ичихгүйгээр хоёр хэлтэн болчихвол манай улсад маш том өөрчлөлтийг авч ирэх нь эргэлзээгүй!

Энэ хүрээнд энэ жил ерөнхийлөгчийн тэтгэлэгт тэнцсэн залуусдаа тус апп-ыг ашиглах эрх олгоно. Холбогдохыг хүсье!

Ш.Буянжаргал: https://ikon.mn/opinion/1v4v

Тэмээ Апп:

1. iOS хувилбар

https://teme.page.link/ios

2. Android хувилбар

https://teme.page.link/app

3. App page

https://www.facebook.com/hello.teme

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.