Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын наадамд амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагч, шүүгч нарыг 10-120 сая төгрөг, орон сууцаар урамшууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзаж байна.

"Токио-2020" олимпын наадмаас:

  • жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Саиед Моллай мөнгөн медаль, 
  • жүдо бөхийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар хүрэл медаль,
  • жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль,
  • чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Б.Болортуяа хүрэл медаль, 
  • паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль тус тус хүртсэн билээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/8h0A8uEvmN/

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор:

  • Паралимпын хүндийг өргөлтийн төрөлд алтан медаль хүртсэн Э.Содномпилжээг 3 өрөө орон сууц, 120 сая төгрөг, 
  • Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Саиед Моллайг 2 өрөө орон сууц, 60 сая төгрөг, 
  • Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль М.Уранцэцэг, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн Ц.Цогтбаатар нарт тус бүр 2 өрөө орон сууц, 30 сая төгрөг,
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатарыг 45 сая төгрөгөөр,
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч М.Бундмааг 15 сая төгрөгөөр,
  • Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгыг 60 сая төгрөгөөр, 
  • Олимпын наадмын боксын төрөлд тавдугаар байрт шалгарсан Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр, 
  • Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Б.Хонгорзулыг 20 сая төгрөгөөр, 
  • Олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Намуунцэцэгийг 20 сая төгрөгөөр,  
  • Паралимпын жүдо бөхийн төрөлд тавдугаар байр эзэлсэн Үндэсний шигшээ багийн тамирчин Н.Алтанцэцэгийг 20 сая төгрөгөөр,
  • Үндэсний шигшээ багийн 3*3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн багийг 30 сая төгрөгөөр,  
  • Жүдо бөхийн төрлийн шүүгч Т.Энхцэцэгийг 10 сая төгрөгөөр, 
  • Хүндийг өргөлтийн төрлийн шүүгч Л.Одгэрэлийг 10 сая төгрөгөөр, 
  • Байт харвааны төрлийн шүүгч Э.Саруулыг 10 сая төгрөгөөр, 
  • Триатлон төрлийн шүүгч Б.Цагаанбаатарыг 10 сая төгрөгөөр, 
  • Олимпын наадамд эх орноо төлөөлөх оролцох тамирчин, дасгалжуулагч нарын хувцасыг зохион бүтээсэн Michel&Amazonka брэндийг 10 сая төгрөгөөр тус тус шагнаж, батламж гардууллаа. 

Олимпын наадмын хүрэл медальт Б.Болортуяа, тавдугаар байр эзэлсэн тамирчин М.Лхагвагэрэл нар Норвеги улсын Осло хотноо зохиогдох гэж буй насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор явсан тул өнөөдрийн шалгнал гардуулах арга хэмжээнд оролцох боломжгүй болжээ.

Мөн “Токио-2020” олимпын наадмын хүндийг өргөлтийн төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн М.Анхцэцэг, боксын шүүгчээр ажилласан Ц.Цогтгэрэл нар хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй байна.