Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

“Инвескор ББСБ” ХК нь Microfinanza Rating байгууллагаас “Α- HIGH” үнэлгээ авлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

 

“Мөрөөдлөө санхүүжүүл” уриатай “Инвескор ББСБ” ХК нь 2016 оноос хойш санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, мэргэжлийн өндөр түвшинд санхүүгийн үйлчилгээ үзүүлсээр зах зээл дээр тэргүүлэгч байр суурьтай болсон билээ.

“Инвескор ББСБ” ХК нь 2019 онд IPO амжилттай гарган хувьцаат компани болж байсан бол 2021 оны 08-р сарын 30-ны өдөр МХБ-ийн бүртгэлтэй компаниудаас үйл ажиллагаа, ашиг орлого, арилжааны идэвх, компанийн засаглалаараа тэргүүлэгч компаниудыг хамруулсан I дүгээр ангилалд дэвшин орсон юм. Мөн Монголын БСББ-уудын Холбооны 2020 оны шилдгийн шилдэг банк бус санхүүгийн байгууллагаар шалгарсан байдаг.

Тэгвэл 2021 оны 09-р сарын 20-ны өдөр “MicroFinanza Rating” SRL байгууллагаас Монгол улсдаа хамгийн өндөр буюу “α- High” үнэлгээ авсан нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болсныг зарлаж байна. Энэхүү үнэлгээг тогтоосон гол хүчин зүйлүүд нь “Инвескор ББСБ” ХК-ийн компанийн засаглал, стратеги, зээлийн багцын чанар, үйл ажиллагаа, систем, санхүүгийн төлөв байдал зэрэг юм.

Ингэснээр “Инвескор ББСБ” ХК-ийн гадаад зах зээлээс эх үүсвэр татах болон хөрөнгө оруулагч нартай түншлэлээ идэвхжүүлэх үйл ажиллагаанд маш том давуу тал үүсэх нөхцөл бүрдээд байна. “MicroFinanza Rating” SRL нь банк, санхүүгийн байгууллагуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агентлаг бөгөөд 2000 оноос хойш дэлхийн 100 гаруй орны, 2000 гаруй санхүүгийн байгууллагуудад үнэлгээ хийжээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:

www.invescore.mn

7709-0077 дугаараар холбогдон мэдээлэл авна уу.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.