Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Үнэт Цаасны Бирж ХК - UBX арилжаа, тооцооны хүчирхэг платформыг танилцуулж, нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 20
Сурталчилгаа
 

Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж, хөгжсөний 30 жилийн ойн босгон дээр Монголын Үнэт Цаасны Бирж ХК - UBX арилжаа, тооцооны хүчирхэг платформыг танилцуулж, нээлтээ хийлээ.

Монголын Үнэт Цаасны Бирж ХК (МҮЦБ) нь 2015 оны 5 сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн Зохицуулах Хорооноос “Үнэт цаасны арилжаа болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл хөрөнгийн зах зээл дээр амжилттай үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг олон улсын стандартад нийцсэн, түргэн шуурхай, чирэгдэлгүй, найдвартай үйлчилгээгээр тасралтгүй хангах нь зах зээлийн дэд бүтцийн байгууллагын хувьд хамгийн чухал үүрэг билээ. UBX платформ нь дэд бүтцийн болон бусад мэргэжлийн байгууллагуудын системтэй шууд холбогдох боломжтой уян хатан, цогц систем гэдгээрээ хөрөнгийн зах зээлд шинэ боломжуудыг нээж байна.

 

“2015 оноос өнөөдрийг хүртэл Бирж нь нийт 909 удаагийн арилжаа зохион байгуулсан бөгөөд 2,320,060,430 төгрөгийн үнийн дүн бүхий хувьцаа болон бонд арилжсан байна.”

Монгол Улсад хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж, дэлхий нийтээрээ цахим шилжилтэд хурдацтай хувьсан нэгдэж буй энэ үед дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчид, үнэт цаасны компаниуд, хувьцаат компаниуд болон оролцогч бүх талуудад үнэ цэнийг бий болгож чадах энэхүү системийг нэвтрүүлж буй нь цаг үеэ олсон, хөрөнгийн зах зээл дэх бодит хөрөнгө оруулалт юм. Бирж нь Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвтэй хамтран “Нэг харилцагч - Нэг дансаар олон биржийн арилжаанд оролцох” боломжийг бүрдүүлээд байгаа. Үүний үр дүнд харилцагчид одоо ашиглаж байгаа дансаараа  шууд МҮЦБ-ийн арилжаанд оролцох боломж  бүрдсэн. Мөн Үнэт цаасны компаниудад зориулан арилжаанд шууд холбогдох холболт (API)-ыг боловсруулж, нээлттэй тавьж өгсөн ба ингэснээр ҮЦК-ууд системд шууд өөрсдийн аппаа холбон арилжаанд оролцох боломжтой болж байгаа юм.

 

Түүнчлэн, Бирж нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх, санхүүгийн хэрэгслийн төрлийг нэмэгдүүлэх хүрээнд судалгаа шинжилгээ хийж, системийн шийдлийг боловсруулж, шинэчлэн сайжруулах шаардлагатай зүйлсийг тодорхойлох, зах зээлийг зохицуулах дүрэм журмыг боловсруулахад анхааран ажиллаж, мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлсэн билээ. Цаашид, бэлэн болсон систем, дэд бүтэц, хуримтлуулсан туршлагадаа үндэслэн, бизнесийн үйл ажиллагаагаа далайцтайгаар өргөжүүлж, хөрөнгийн зах зээлд оролцогч бүх талуудыг хамтын ажиллагааны соёлд уриалж, тэдэнтэй хамт ХӨГЖИЛД ХАМТДАА алхах болно гэдгээ мэдэгдлээ.  

Дэлгэрэнгүй мэдээллийг:

“Монголын Үнэт Цаасны Бирж” ХХК

Холбоо барих утас :  (+976) 7000-0501

Имэйл хаяг: info@ubx.mn

Вэб: https://ubx.mn/mn/


Монголын Үнэт Цаасны Бирж ХК, ГрэйпСити  Монгол ХХК хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://ubx.mn/mn/0920-01/


Монголын Үнэт Цаасны Бирж нь Богд банктай төлбөр гүйцэтгэгч банкны гэрээ байгуулан, хамтран ажиллахаар боллоо

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: https://ubx.mn/mn/0920-02/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.