ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

АИ-92 шатахууны нөөцийг 30,000 тонноор нэмэгдүүлбэл ААН-үүд үнээ 100 төгрөгөөр буулгах боломжтой гэх хариу өгчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

АИ-92 шатахууны үнэ 2021 оны долдугаар сард нийт 600 төгрөгөөр өссөн. 

Үүний дараахан буюу наймдугаар сарын 3-нд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг холбогдох байгууллагууд хамтран мэдээлэл хийх үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн аж ахуйн нэгжүүдэд АИ-92 шатахууны үнийг литр тутамд 100 хүртэлх төгрөгөөр буулгах үүрэг өгснөө мэдэгдсэн

Гэвч энэ нь өдийг хүртэл биеллээ олоогүй байгаа тул хэрхсэн талаар тодрууллаа. 

Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газраас АИ-92 шатахууны улсын нөөцийг 2,700-30,000 тонн хүртэл хэмжээгээр нэмэгдүүлэх тогтоол гаргасан бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа.

Энэ хүрээнд дээрх шаардлагыг аж ахуйн нэгжүүдэд шатахууны үнийг литр тутамд 100 төгрөгөөр буулгах шаардлага тавьсан. Харин аж ахуйн нэгжүүд 30,000 тонн шатахуун орж ирвэл үнээ 100 төгрөгөөр буулгах боломжтой гэх хариу өгсөн. Тэгээгүй нөхцөлд үнээ буулгах боломжгүй гэж байгаа" гэлээ. 

Одоогоор манай улс 11,500 орчим тонн газрын тосны бүтээгдэхүүнийг урд хөршөөс захиалсан нь замдаа ирж байгаа аж. Мөн 32 вагон газрын тосны бүтээгдэхүүн Замын-Үүдэд ирсэн байгаа талаар албаны хүн мэдээллээ.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАХА
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.103.139] 2021/9/16
ёстой энэ малнуудыг ойлгохгүй юм, нефтийн арвин их нөөцтэй хятад компаниуд манай дорнодод нефт олборлож, шууд урагшаа түүхийгээр нь гаргадаг манайх буцаагаад худалдаж авж ч байх шиг ард иргэдийг арай дэндүү доромжлох юм, дотооддоо ажлын байр нэмэгдүүлье үйлдвэр барья гэсэн ямар ч бодлого байхгүй.
1 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/9/15
үнэгүй байхад нь нөөцөлж авахгүй байж. хуцаад байгаараа.
2 | 0 Хариулах
WAVY [202.9.40.182] 2021/9/15
Нээх олон ШТС-тай мөртлөө өрсөлдөөн, үнэ, чанарын ялгаа гэж юм ерөөсөө байхгүй юмаа, 50-70 төгрөгийн зөрүү л харагдах юм, за тэгээд чанар дээр ёстой мэдэх юм алга, ер нь бүгд шахуу л АИ-92-тоо нэмэлт бодис хийдэг юм шиг байгаан.
2 | 0 Хариулах
[103.80.210.183] 2021/9/15
үнэ багатай нь дутуу шахалт баримт дээрээ луу унждаг баримт нь систэмдээ ордоггүй гэх мэт дутагдалтай даа.
1 | 0 Хариулах
Сануулга [202.126.89.129] 2021/9/15
нөөц бүрдүүлэх гэж үнэээ нэмсэн гэж байсан,үнээ нэмчихээд одоо юу яриад байна.шатхууны үнийг ер нь төр хянах ёстой.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.80] 2021/9/14
Хэдэн учраа мэдэхгүй оркуудыг эрхлүүлэх гэж өөрсдөө шавартаа шигдээд дууслаа даа. Хятад, оросуудыг нь оруулж ирээд ШТС үүдийг нь нээгээд өгчвөл таарсын. Тэгээд зах зээлийхээ зарчмаар өрсөлдөөд үнэ нь өөрөө тогтоод явна биз. Бүх зүйлийг нь бэлдэж өгсөөр байтал шүүмжлэхээс өөр ид шидгүй болголоо энэ ард түмэн ээ. Приусээрээ өдөржин хотоор дэмий сэлгүүцээд Жагаа ахын хэлдгээр өөрөө ч амьдарсан юм байхгүй хүн ч амьдруулсан юм байхгүй хэдэн оркууд л болж хувирлаа
4 | 1 Хариулах
Зочин [122.201.31.20] 2021/9/14
Zdu ene benziniihee tatvariig zohih yosoor ni avaad uniig ni zah zeeliih n zarchmaar chuluul. Deer n darj hevtseer bgd ene heden priustei orcuud zaaval iim bh yostoi gd oilgochij malnuud. Ymr benzin uildverledeg bish hymd bh albatai ch bish. Chadahgui bol tgd 2 hul chireed esvel dugui, moto unaad uchraad olno biz, zam bugluud laitai yum s d a
4 | 2 Хариулах
зочин [66.181.168.82] 2021/9/14
За гуцаарай гөлөгнүүдээ. 600 нэмчээд 100 хасдаг зах зээл дэлхий дээр олоорой
0 | 0 Хариулах
Данхан толгойт [202.179.21.226] 2021/9/14
МАНгарууд энэ улсыг сөнөөлөө...
0 | 0 Хариулах
suu urgii [103.229.120.233] 2021/9/14
sugdun murgii
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.40] 2021/9/14
Haha ene gazriig tatan buulgah heregtei. Chiglel uureg ugdug uuduus ni salaavch ugch bnadaa
2 | 0 Хариулах
Зочин [107.117.172.17] 2021/9/14
Бензин шатахууныг онцгой таваар гэж эрхлүүлэхээ л больчихооч дээ…..Нөгөө Газрын тосны үйлдвэр юу болов?
3 | 0 Хариулах
erboo [93.91.80.6] 2021/9/16
Үйлдвэр нь ашиглалтанд орсон чинь газрын тосоо худалдаж авах вий дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.20] 2021/9/14
шатахууны ченжүүд МАНай хулгайчууд байгаа цагт дураараа туйлна шүүдээ. одоо үндсэндээ 92-г 3000 болгоно гэж л үзэх биз. өнгөрсөн жил шатахуун монгол мөнгөөр 700төг болход буулгаагүй байж одоо жаахан өсхөд нь шууд 60 70 хувь нэмчихдэг. монголд зарагдаж байгаа 92 95 бол нөгөө л хуучны 76 80 шүүдээ есөн шидийн юм нийлүүлж заваарсан юм болгоод зарж байгаа.
3 | 0 Хариулах
Зочин [103.80.210.183] 2021/9/14
эрхийг нь цуцлаад өөр хүмүүст өгөө.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.188.31] 2021/9/14
600 nemcheed 100g chud aid buulgaj
2 | 0 Хариулах