Америкийн эрдэмтэд Ангараг гаригаас шингэн усны ул мөрийг илрүүлсэн тухай Nature Geoscience сэтгүүл мэдээлэв.
Эрдэмтэд Ангараг гариг руу илгээсэн төхөөрөмж дээр суурилуулсан HiRise аппаратаар авсан зургийг шинжилж судлаад ийм дүгнэлтэд хүрчээ.
Ангараг гаригийн налуу, тэгш гадаргуу дээр ус урссан ул мөрийг илрүүлсэн нь судлаачдын сонирхлыг ихээхэн татлаа.
Тус гариг дээр үе үе шингэн ус гарч ирдгийг энэхүү ул мөр харуулж байна хэмээн эрдэмтэд үзэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|