Нельсон Манделатай салах ёс гүйцэтгэх ажиллагааны үеэр олон дуулиант үйл явдлууд болсон билээ. Тэдний нэг нь дэлхийн улс орнуудын удирдагч нарыг үг хэлэхэд хажууд нь дохионы хэлний орчуулга хийсэн этгээд хуурамч байсан явдал. Яг үнэндээ энэ этгээд нь дохионы хэлийг мэддэггүй бөгөөд худлаа дохио зангаа үзүүлж зогссон гэнэ. Тамсанка Жамтии хэмээх энэ эр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, ӨАБНУ-ын Ерөнхийлөгч Жакоб Зума, Кубын Ерөнхийлөгч Раул Кастро нарын томчуудын орчуулгыг хийсэн ажээ.
Бүр цаашилбал энэ этгээд нь шизофрени өвчтэй байгаад эмчлүүлж байсан, хүн амины хэрэгт сэжиглэгдэж байсан, 2003 онд хүний амь насанд заналхийлж байсан, хүн барьцаалж байсан, 1994 онд хүчингийн хэрэг, 1995 онд хулгайн хэрэг хийж байсан арвин баялаг намтартай нэгэн ажээ.
Ер нь Өмнөд Африкын Бүгд Найрамдах Улс цагаан арьстнуудыг хөөж, нутгийн хар арьстнууд нь засаглах болсноор олон хүндрэлүүдтэй тулгарч байгаа билээ. Шинжээчид Манделагийн авчирсан эрх чөлөөг залгамжлагчид нь хэрхэн авч явах бол гэдэгт санаа зовцгоож байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!