Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

MSM Групп ХХК барилгын салбарын “Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 9 сарын 6
Сурталчилгаа

MSM Групп ХХК нь барилгын салбарын 2021 оны “Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа. Барилга, хот байгуулалтын яам болон Барилгын хөгжлийн төвөөс Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан Барилгын салбарын 2021 оны “Шилдэг байгууллага, аж ахуйн нэгж”-ийг шалгаруулсан юм.

Барилгачдын баяраар тухайн онд дэвшилтэт технологи, оновчтой шийдлийг хэрэгжүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд ханган, салбартаа тэргүүлсэн оны шилдэг 12 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, далбааг нь Барилгачдын талбайд бүтэн жилийн турш өргөн мандуулж, байршуулдаг уламжлалтай билээ.

 

MSM Групп ХХК нь химийн нэмэлт бүтээгдэхүүн, тэр дундаа Германы BASF брэндийн барилгын бетоны нэмэлт бүтээгдэхүүнийг албан ёсны эрхтэйгээр компанийн дэргэдэх үйлдвэрт жилийн 15,000 тонны хүчин чадалтайгаар үйлдвэрлэдэг юм. Нийт 4 төрлийн нэмэлтийг тохирлын гэрчилгээтэйгээр үйлдвэрлэн нийлүүлж байна. Мөн үйлдвэрийн дэргэд бетоны болон нэмэлт бүтээгдэхүүний чанарын хяналтын лабораторитой бөгөөд ISO 9001:2015 чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг юм.

Мөн тус үйлдвэр нь 100% монгол ажилчдаас бүрдсэн бөгөөд ажилчдын эрүүл мэнд, болзошгүй мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд онцгой анхааран үйл ажиллагаагаа явуулдаг. Түүнчлэн байгаль орчны бодлогын хүрээнд үйлдвэрийн хэрэгцээнд байгаль орчинд ээлтэй механизмыг түлхүү ашиглахыг зорьдог бөгөөд үйлдвэрлэлийн дараах түүхий эдийн хаягдал баглаа боодол, бүтээгдэхүүний үрэгдэл зэргийг хаягдал гаргахгүйгээр, дахин ашиглаж боловсруулах мөн гэрээт компаниар дамжуулан устгуулах зэрэг арга хэмжээг авч ажилладаг юм. Ингэснээр үйлдвэр нь жилд 48 тонн хаягдал ус, 10.9 тонн химийн сав баглаа боодлын хаягдлыг байгальд хаяхаас сэргийлэн ажиллаж байна.

 

MSM Групп ХХК нь 1998 онд Монгол улсад байгуулагдсан бөгөөд Автомотив, Шингэн хүнс, Индастриал, Хөдөө аж ахуйн техник, Химийн бүтээгдэхүүн гэсэн бизнесийн үндсэн 5 салбарт үйл ажиллагаа явуулдаг. MSM Групп ХХК нь бизнесийн үйл ажиллагаа явуулахаас гадна компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүүхдийн боловсрол зэрэг олон чиглэлээр нийгмийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажилладаг юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.