ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

БГД-ийн 8 дугаар хороо, 77 дугаар сургуулийн арын автомашины замыг иж бүрэн тохижууллаа

ikon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 77 дугаар сургууль (Эрдмийн ундраа цогцолбор)-ийн хойд талын автомашины зам эвдрэл ихтэй, сул шороо их учраас явган хүн зорчиход хүндрэлтэй байсан юм. Үүнээс болж автомашинтай иргэд төдийгүй явган зорчигчид тус замаар явахад багагүй хүндрэл бэрхшээл тулгардаг байсан.

Тэгвэл дээрх замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засаж янзаллаа. Тодруулбал,  автомашины зорчих хэсэг нь 6 метр, хоёр талдаа явган хүний замтай, авто зогсоолтой гээд нийтдээ 11 метрийн өргөнтэй, камержуулалт, гэрэлтүүлэгтэй болголоо. Ингэснээр хичээлийн шинэ жил эхэлсэн энэ үед эцэг эхчүүд, сурагчид тав тухтай, иж бүрэн тохижуулсан замаар зорчих боломж бүрдэж байна. Түүнчлэн дээрх ажил эхлэхэд замын трасст өртсөн хоёр гараашийг Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/363 тоот захирамжийн хүрээнд чөлөөлөх ажил хийгдсэн юм.

 
 
 

 

Эх сурвалж: Баянгол дүүрэг

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
50
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
27 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.55.191.130] 2021/9/3
БГД 14-р хороолол 17-р хорооны 22-р сургуулийн урд тал гэж хүүхэд явахад хүндрэлтэй машин тэрэг нь мөргөх шахаад явган хүний зам байхгүй, хэдэн граш нь шээснйи үүр. Улиаснуудаа тайраад оронд гоё мод тарих боломж зөндөө байна сэтгэлгүй юмаа
0 | 0 Хариулах
Зочин [64.119.17.11] 2021/9/2
Ter gadnaa gants ch modgui surguuliudiig harhaar zahirluud ni gej yamar humuus bdag boldoo gej bodoh yum??? Arai demduu setgelgui yuma
2 | 0 Хариулах
zochin [103.26.195.73] 2021/9/2
Нарны гүүрийн тэнд Туушингийн үүдний шороо яах вэ хүн явах битгий хэл хотын өнгө үзэмж шүү дээ
1 | 0 Хариулах
hh [203.23.49.153] 2021/9/2
hoid taliin h n tsetserleg saihan mod tarimaar yumaa
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.26] 2021/9/2
54-77 сургууль хүртлэх тоосгон гражуудыг буулгаж хаямаар байна хаа сайгүй тоосгон граж хогийн цэг болно сээдэг газар болж орчин тойрондоо их бохирдол үүсгэнэ эндээс л нөгөө халдварт өвчин чинь тархах аяултай шдээ
2 | 0 Хариулах
Зочин [202.21.100.254] 2021/9/2
Tsaana baigaa 4 kontaineriig avch hayaad shuud tsaad zamtai n niiluulchihguidee
5 | 0 Хариулах
ddd [202.126.92.99] 2021/9/2
замын 2 талдаа ч бас цетэнтээр хучиж болдоггүй юм байх даа нэг мөр юм хийж байвал уг нь....
0 | 0 Хариулах
Зочин [202.179.2.18] 2021/9/2
goe bnashdee neg hiij bhad nogoo ni shuumjildeg tsag inuuhend , hund uram zorig ugch bj ajil uragshlana shuu zaluusa ene niigemd haraaj eroodog hun olon boljee!!!
0 | 4 Хариулах
Зочин [202.21.100.254] 2021/9/2
Hagas dutuu buruu aldaatai hiisen yumiig uramshuulaad baival ireeduid yu boloh ve?
0 | 0 Хариулах
zochin [203.91.115.247] 2021/9/2
хотын машин утгаа алдсан нь үнэн шдэ, гэр хорооллынхон бүгд 2 приустэй тэрийгээ унаад,өдөржин хотын төвөөр ирж өөд уруугуй таглаж тавиад халамжын мөнгөө үрж дэлгүүр хэснэ,зогсоол хайж хоорондоо хэрэлдэнэ чигнаалдана,үнэндээ амар заяа үзэхээ бсан шдээ машинаас болж. дээр нь заваан гражууд бна. хэдэн 10 жилээр хэдхэн төгрөгөөр байршиж,шээс хогны үүр болно.яг үнэндээ ихэнхи нь новшоо хураадаг юм бишүү тэр члөөлж байгаа гражуудыг хараад бхд
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.81] 2021/9/2
Zdaaaaa, haashaa l harna, unchin uruusun undur barilguud, mashin zam, ymbii tumriin segnuud. Nogoon baiguulamj gde?
8 | 0 Хариулах
Зочин [192.82.65.189] 2021/9/2
yostoi unen zavsar zai taarval utga uchirgui zam baridag bolj. hotod neg tuluvlult gej yum bmaar yum. end saihan tohijilt hiij boloh blaa. hundee eeltei hot boloh yumsan
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.82] 2021/9/2
Яг яг, хороололын байрнууд дунд дотор ямарч төлөвлөлтгүйгээр ногоон байгууламж хүүхдийн тоглоомын талбай сүйтгэж өнчин ганц өндөр орон сууц эсвэл зам барьчихсан. Хүүхэд тоглож наадах, хөгшид сууж нарлах нь битгий хэл, зүгээр явган явахад нь ч хэцүү болгоцон. Тэрийгээ манай хороолол хөгжиж байна гэж яриад явдаг.
0 | 0 Хариулах
Зочин [103.50.206.95] 2021/9/2
Одоо машинуудыг давраахаа болъё оо, тогтмол өсөлттэй зүйлийг хязгаарлагдмал орон зайд багтаах боломжгүй. Одоо бүр даварлаа, гарцаар гарч байгаа хүн мөргөнө, орц таглаж тавина, сигналдана байрны урдуур хурдны зам юм шиг давхина.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.161.43] 2021/9/2
Миний төгссөн сургууль байна шт. Баахан дурсамж сэдрээчихлээ
1 | 0 Хариулах
Mgl [202.126.90.62] 2021/9/2
zuw duu hu. ingeed baiwal hen uurlahaw dee
0 | 0 Хариулах
Зочин [103.136.254.8] 2021/9/2
Гоё болжээ, Одоо 77-р сургуулийн баруун талын баахан тоосгон гражийн нураамаар байна.
4 | 0 Хариулах
Zochin [202.21.96.212] 2021/9/2
Goyo bolson baina aa.
0 | 0 Хариулах
zochun [103.87.255.66] 2021/9/2
Хүүхдийн инээд хөөр цалгисан хичээлийн шинэ жилийн баярын өдрүүдэд иргэд явганаар болон автомашинаар зорчих ая тухтай орчин бүрдүүлж, автозамыг шинэчилж, ашиглалтанд оруулж иргэддээ ээлтэй ажил хийж байгаа Баянгол дүүргийн удирдлага, хамт олонд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.75] 2021/9/2
Ter 4 kontaineriig holduulaad tsaashaa shuud tsaad zamtai n niiluultsen bol
3 | 0 Хариулах
Зочин [59.153.115.156] 2021/9/2
Явган хүний замийг тэгж доголтой хийж байхаар төмөр хашааны доголыг тэнцүүлээд тэгшхэн шулуун хийцэн бол?
0 | 0 Хариулах
Зочин [192.82.89.101] 2021/9/2
Тоосгон грашнуудыг буулгаач
1 | 0 Хариулах
Зочин [59.153.115.156] 2021/9/2
Тэр цаана байгаа 4 контайнерийг авч хаяаад шууд нэвт хөгжил хотхоны зам руу нийлүүлчэхгүй дээ.
2 | 0 Хариулах
Иргэн [103.143.40.147] 2021/9/2
Тэр цааш нь хөгжил хотхон руу өгсдөг замыг бас холбоод нэг мөр засчихгүй дээ. Бас энэ хажуугийн явган хүний замаа гүйцээгээрэй дээ
7 | 0 Хариулах
Зочин [43.228.131.19] 2021/9/2
ter nogoon 5 dawhriin hajuu taliin grajuudiig awaad zamaa hugjliin zamtai niiluulchihwel bolmoor l ym uul n
2 | 0 Хариулах
8-р хорооны иргэн [103.87.255.66] 2021/9/2
явган хүний зам нь өчигдөр явахад дуусцан байна лээ, хичээл эхлээд хүүхдүүд сайхан замаар явж байна
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.162] 2021/9/2
Ашгүй засчихаа юу
3 | 0 Хариулах