Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрөл хэвээр байгаа"

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Эрээн-Замын-Үүд дэх ачааны бөөгнөрөл бүрэн шийдэгдээгүй бөгөөд Тяньжин боомт дахь чингэлгийн бөөгнөрөл хэвээр байгааг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос мэдээллээ. 

"Уг боомтоос өдөрт чингэлгийн нэг галт тэрэг хөдөлж байна. Хэдий өдөрт нэг галт тэрэг гарч байгаа ч уг боомтод өдөрт ирэх чингэлгийн тоо их байгаа нь боомтын ачаалал буурахгүй байх гол шалтгаан болж байгаа аж. 

Одоогийн байдлаар зургаадугаар сард Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд ачигдаж байгаа ба сүүлд ирсэн зарим чингэлэг өмнө нь ирсэн чингэлгийн дээр давхарлагдсан буй тул түрүүлж ачигдах тохиолдол гарч байна" гэв. 

Өнгөрсөн долоо хоногийн хилийн мэдээллээс харвал: 

Авто зам: Замын-Үүд хилийн боомтоор 2021 оны наймдугаар сарын 30-ний өдрийн байдлаар Эрээн тал руу 106 ачаагүй хоосон машин, дөрвөн хоосон чингэлэг ачсан машин, 30 нүүрс ачсан машин байна. Нийт 140 машин гарсан. Эрээн- Замын-Үүд чиглэлд 150 машин орж ирснээс ачаагүй хоосон машин 18, импортын хөлөөрөө орж ирж буй 23, ачаатай 102 машин орж ирсэн. 

Мөн Монгол талаас нүүрс ачин гарч буй машинууд, ачаагаа буулгаад буцаж орж ирэхдээ Эрээн талаас ачаа ачин орж ирэх боломжтой болжээ. 

Төмөр Зам: 2021 оны наймдугаар сарын 23-30-ны өдрүүдэд Тяньжин боомтоос 528 чингэлэг Замын-Үүд боомтоор хүлээн авсан. Харин Замын-Үүд-Эрээн боомтоор наймдугаар сарын 23-30–ны өдрүүдэд нарийн царигаар 619 вагон хүлээж авсан бол өргөн царигаар 560 вагон хүлээлгэж өгчээ.