ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

2-3 сая тун вакцин хадгалах боломжтой Үндэсний төв агуулах ашиглалтад орлоо

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж НҮБ-ын Хүүхдийн сан

Монгол Улсад Вакцин Биобэлдмэлийн Үндэсний Төв Агуулах ашиглалтад оржээ.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамтай хамтран Дэлхийн Банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, тэр дундаа цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах зорилгын хүрээнд Вакцин биобэлдмэлийн үндэсний төв агуулахын шинэ барилгыг гурван сарын богино хугацаанд, олон улсын стандартад нийцүүлэн барьж, Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгч байна. 

 
Гэрэл зургийн эх сурвалж НҮБ-ын Хүүхдийн сан

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч "НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагааны хүрээнд Дэлхийн Банкны санхүүжилтээр баригдсан Вакцин Биобэлдмэлийн Үндэсний Төв Агуулах ашиглалтад оров.

Төсөл хэрэгжсэнээр вакцины төрөл, хадгалах горимоос хамаараад нэг удаадаа багадаа 2-3 сая тун вакциныг хадгалах боломжтой болж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин Биобэлдмэлийн Төв Агуулах өмнө нь зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан бөгөөд нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай байв" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.

Агуулахын барилга нь  хоёр давхар, хуучин агуулахаас дөрөв дахин том, 1,686 м2 талбайтай ба дотроо хүйтэн агуулах, хуурай агуулах, хуурай мөсний цех, оффис, техникийн болон засвар үйлчилгээний хэсэг зэргээс бүрдэх бөгөөд бүрэн цутгамал төмөр бетон хийцлэлтэй, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй,  эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй байдлын хамгийн орчин үеийн дэвшилтэт системээр бүрэн тоноглогдсон байгууламж юм. 

Вакцин био бэлдмэлийн шинэ агуулах ашиглалтад орсноор Монгол Улсын эрүүл мэндийн салбар КОВИД-19-ийн болон товлолт вакцинууд, мөн ирээдүйд гарч болзошгүй аливаа цар тахлын вакцин, дагалдах хэрэгслийг нийт хүн амд шаардлагатай тун хэмжээгээр хүлээн авах, бүх төрлийн горимоор, стандартын дагуу зөв хадгалах, улс даяар тээвэрлэх түгээх боломжтой болж байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан нь эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсад товлолт вакцинуудыг нийлүүлэх, нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлээр засгийн газарт өргөн хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж ирсэн олон жилийн түүхтэй байгууллага бөгөөд өмнө ашиглагдаж байсан вакцины агуулахыг 2008 онд мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулж байжээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.136.254.8] 2021/8/27
Оюук нээрээ ганц хөргөгч тайван ашиглалтанд оруулчихгүй юмаа Харвардад олигтой юм үзээгүй юмуууу
0 | 0 Хариулах
Зочин [103.50.206.95] 2021/8/26
Сүүлийн 8 жил л хөгжиж байна. Урьдны ЗГ ууд бол худлаа байжээ.
1 | 2 Хариулах
Зочин [202.9.40.37] 2021/8/26
6 сарын дундуур халдвар эрс буурна гэж шаагаад байлуу энэ
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.248] 2021/8/26
oyun-erdene yavsan gazar oliggui l um bolno
1 | 0 Хариулах
ЖДҮ [109.70.100.29] 2021/8/26
Хөргөгчин дээр гялс очиж зургаа авхуулж нтр... хөөлхийдө.
4 | 0 Хариулах
Зочин [150.129.143.195] 2021/8/26
Haha manai ene neeree iim zavtai bdiin bolovuu? Holdoogchind hurtel ochij neej baih yum. Odoo aimagtaa barina geed tenegleh baih daa. Bariulahguu geheer tuuh soyol, undesnii ayulgui baidal oor bas yu ch bilee lag ugnuud heleed l.
7 | 0 Хариулах
Зочин [89.187.162.179] 2021/8/26
насанд хүрсэн 2 сая, хүүхэд 1 сая гаруй байна. Одоо 200000 хүн аль хэдийн илрээд эдгэжээ. Дельта нь халдвар авахаас хамгаалж чадахгүй гэж байгаа. Тэгэхээр цаашид 2 сая хүн тусаад шинжилгээгээр өдрийн 2500 тогтмол илрүүлвэл 2 жил шаардагдах юм байна. өдрийн тохиодол бага байвал бараг 5-10 жил биз.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.231] 2021/8/26
Үйлдвэрлээч!!!
0 | 0 Хариулах
Зочин [89.187.162.181] 2021/8/26
Пицдааа минь 70% вакцин тариулчихаад хилээ нээж жуулчин авч чадахгүй байна гэдэг Вакцин чинь муу гэж үзэхээр байна даа!
7 | 0 Хариулах
Зочин [89.187.162.181] 2021/8/26
Пицдааа минь 70% вакцин тариулчихаад хилээ нээж жуулчин ав чадахгүй байна гэдэг Вакцин чинь муу гэж үзэхээр байна даа!
3 | 0 Хариулах
Зочин [66.181.160.124] 2021/8/26
нэг хөргөгч тавьсан ч энэ эргүү давхиж очиж попрох юм, ганц андлалын билүү алны билүү хөшөөнд гэхэд хэдэн арван тэрбумаар тоглож орхилоо шүүдээ. одоо хар дэлхий бүх улс монголоос хилээ хаасан ачаа таваар гацсан, эдийн засаг дампуурсан, эрүүл мэнд, боловсрол сүйрсэн үнэндээ авах юмгүй улс болгож орхилоо хүрэлсүг оюунэргүү хоёр. бахархдаг байхдаа энэ хулгайчдаараа МАНай долоогч намчингууд.
16 | 0 Хариулах
Данхрушка ❗ [64.119.18.125] 2021/8/26
Адилхныг Батноров сумандаа барьна гэх вий дээ 😓
4 | 0 Хариулах