Та аппарат зүүсэн л бол амны хөндийн эрүүл мэнддээ сайтар анхаарч, энгийн үеэсээ 2 дахин их шүдээ угаах хэрэгтэй. Хэрэв аппарат зүүсний дараагаар арчилгаа дутвал шүдний чулуу үүсэх, буйл үрэвсэх, шүд цоорох зэрэг хүндрэлүүд гардаг. Учир нь шүдний аппарат зүүсэн үед аппаратын эргэн тойрноор хоолны үлдэгдэл үлдэж өнгөр маш хурдтай тогтож, шүд өвчлөх процесс маш хурдтай явагддаг байна. Тиймээс шүд арчилгааны зориулалтын хэрэгслүүдийг сонгон тогтмол арчилгаа хийхийг мэргэжлийн эмч зөвлөж байна.
Шүдний аппаратын залгаа төмрүүдийн завсраар төвөггүй ордог, өөр дээрээ нян бактери үржүүлдэггүй, зөөлөн үстэй, зориулалтын сойз сонгож хэрэглээрэй.
Шүдний аппарат зүүсэн хүний шүд зүүгээгүй хүний шүднээс 2 дахин хурдан бохирдож, буйлны үрэвсэл үүсэх магадлал нь ч 2 дахин ихэсдэг. Тиймээс фторын агууламж өндөртэй, амны хөндийн бактерийн эсрэг, цайруулах давхар үйлчилгээтэй шүдний “ОО”-г сонгох хэрэгтэй. Шүдээ угаасныхаа дараа ам зайлагчаар 3-4 минут зайлж хэвшвэл аппараттай үеийн хүндрэлээс сэргийлж чадна.
Түүнчлэн шүдний аппараттай үедээ хатуу болон резин чихэр, халуун ногоотой хоолноос татгалзаж сураарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!