Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох ажлыг Төрийн банкаар дамжуулан хийнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Сангийн сайд Б.Жавхлан "Нийгмийн дундаж давхарга гэдэг нь олон улсын тодорхойлолтоор өөр өөр байдаг. Манайд нийгмийн дундаж давхаргыг нэг саяас гурван сая хүртэлх орлоготой хэсгийг үзэж байна. Тэгэхээр бид нийгмийн дундаж давхаргад үйлчилнэ.

Нийгмийн дундаж давхаргыг шинээр бий болгох, бойжуулах эрэлт хэрэгцээг Төрийн банкаар дамжуулан хийнэ. Тус банкны чиг үүргийг нэмэлтээр тодорхойлж байна.

Хөгжлийн банк нь бие даасан хуультай хуулийн этгээд. Тиймээс тус банкийг одоо байгаа хуулийн хүрээнд экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлэх хөгжлийн өөрчлөлтүүдийг дүрмийн хүрээнд хийлээ" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:

https://fb.watch/7sk8HLiBiz/