• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ цэвэрлэх байгууламжийн 40% буюу 12 барилгын ажил эхэлсэн. Монголд угсрагдаж байгаагүй хүнд арматур хийгдэж байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын үйл явцтай өнөөдөр танилцлаа. 

Тэрбээр "1967 онд баригдсан цэвэрлэх байгууламж 500-600 мянган хүн оршин суух хотод зориулагдсан. Иймд 250 мянган шоо метрийн багтаамжтай цэвэрлэх байгууламж барихаар ажиллаж байна. 

Бохир усыг хуримтлуулдаг усан сан баригдаад явж байна. Энэ ажлыг аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. 2024 онд цэвэрлэх байгууламжийг барьж дуусгана гэсэн зорилтыг тавьж байна. Холбогдох мэргэжлийн хүмүүс чанарын шалгалтыг үргэлж тавьж байх нь чухал.

Манай улсад бүтээн байгуулалтын ажлууд их хоцрогдож, үнийн өсөлт гээд хүнд үед салбарын хувьд тавьсан зорилгодоо хүрэхээр цэвэрлэх байгууламжаа хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Улаанбаатарчууд долоон эх үүсвэрийн гүний усаар ундны усаа хангадаг.

Дулаан, цахилгаан, цэвэр, бохирын эх үүсвэр, төвийн шугам сүлжээг бий болгосноор хотыг орон сууцжуулах ажилд холбогдох албаныхан анхааран ажиллаж байна. Цементийн үнэ манай улсад дөрвөн хувь өссөн. Бусад бүх барилгын материал гаднаас орж ирж байгаа. 

Цэвэрлэх байгууламжууд хэд хэдэн үе шаттай байдаг. Одоогийн байгаа цэвэрлэх байгууламж лагийг гаргаад хатаадаг. Тиймээс үнэртдэг. Ашиглалтад орох цэвэрлэх байгууламжид лаг усгүйжүүлэх төхөөрөмж тавьсан. Хатаагаад шатаадаг болно гэсэн үг. Ингэснээр лагийн үнэрийг төгс шийднэ.

Хагас жил тутам ажлын хэсэг байгуулж Ус сувгийн удирдах газар, Барилгын хөгжлийн төвөөс ирж ажиллаж уялдааг хангах нь цаашид үр дүнтэй. Ашиглагч байгууллага одооноос ажлын үйл явцтай давхар танилцаж явах нь зөв" гэлээ. 

Харин БНХАУ-ын талаас "Энэ оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас үүдэн цэвэрлэх байгууламж барих ажлын явц төлөвлөснөөс бага зэрэг саатсан. Барилга угсралтын ажлыг яаралтай хийж, хугацаанд нь ашиглалтад оруулна. 

Инженер техникийн ажилчид гээд 65 хүн хүн ажиллаж байна. 20 вагон арматур ачигдаад өнөөдөр наашаа гарч байгаа. Тээврийн зардал өндөр болсон нь бидний ажилд нөлөөлж байна" гэсэн мэдээллийг өглөө. 

Лаг өтгөрүүлэгч усан сан, нарийн сараалж, орц гарцын ажлын явц сайн үргэлжилж байна

"Барилга байгууламжийн 40 хувь буюу 12 барилгын ажил эхэлсэн. Бүх барилга 9 метр өндөртэй. Монголд угсрагдаж байгаагүй хүнд арматур хийгдэж байна. Энэ жилийн угсралтын ажлыг 55 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьж байгаа. Дотоодын компаниудын дунд шуурхай бүтээлийн 100 хоногийн уралдаан зарласан. Бид аравдугаар сарын 15-н хүртэл ажиллана.

Лаг өтгөрүүлэгч усан сан, нарийн сараалж, орц гарцын ажлын явц сайн үргэлжилж байна. Хяналтын зардал гэж бидэнд байхгүй. Сангийн яаманд асуудлыг тавьсан ч энэ онд шийдэж өгөөгүй тул дахин хүсэлтээ тавина. 

Саарал ус боловсруулах үйлдвэр Сонгино уулын зүүн талд 2024 онд баригдана. Ингээд ундны уснаас бусад бүх хэлбэрээр ашиглуулж болох усыг бий болгоно. Эхний ээлжид гарч байгаа саарал усыг гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын хөргүүрт ашиглана" гэдгийг төсөл гүйцэтгэгч багийн төлөөлөл хэлэв. 

Төслийн талбайд Монголын талаас 450, БНХАУ-ын 65 ажилчин ажиллаж байгаа аж. Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлын явц 28 хувьтай үргэлжилж байна.  

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
22 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Заагч [202.9.46.226] 2021/8/17
Хог вирус хужаа баахан ендер телбер тавиад л олигтой ч байгууламж болохгvй дээ Монгол барилгын компаниудаа дэмжмээр юмаа дандаа хог хужаа Монголын барилгыг залгисаар хогийн лалрын юмаа Оросын чанартай арматураар еерсдее хийвэл чанар сайн байгууламж болмоор юм даанч харамсалтай нь хог вирус хужаад хазагдаад залгигдах нь дээ хог юмаа
0 | 1 Хариулах
Заагч [202.9.46.226] 2021/8/17
Чанар маш муу хог хятад арматураараа Монголыг шулсаар хатуулаг маш муу балиар уян хогийн арматуры хогнууд цаашлаад чанар маш муу хортой вакцинаараа Монголчуудыг устгасаар емхий хятад вирустэйгээ устаасай.
0 | 1 Хариулах
Зочин [202.179.15.114] 2021/8/17
Төв цэвэрлэх байгууламж бүтээн байгуулалтын ажил явагдаж л байгаа юм байна. Ковидын энэ хүнд нөхцөл байдлын үед зогссон байх гэж бодож байлаа
2 | 0 Хариулах
хүний өмнөөс битгий амьда [202.179.15.114] 2021/8/17
Баярлалаа гээд л сууж байя даа. Ашгүй дээ. олон жил яригдсан Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, галт тэрэг хөдөлжээ. Одоо энэ эрчээрээ ажилаад байж дээ амжилт
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.57] 2021/8/17
Нөгөө манайхны үзэн яддаг Хятадууд л манайд юм хийж өгөх юмдаа. Хайрт Орос ах нар маань бүр таг шүү. Бүр улам эрчим хүчнээсээ хараат байлгах гээд чичрээд нефт, цахилгаанаар боодог. Үзэн яддан АНУ н тусламжаар одоо ундны усны 2-р эх үүсвэрээ шийдэх гэж байна. Гэтэл хайрт Орос ах нар маань л таг. Манай Монголчууд ийм арчаагүй болчих гэж
5 | 1 Хариулах
orosuud ogt oor [202.131.225.197] 2021/8/17
baas orosuudiig ogson barisan oron suuts l mongold ulaanbaatard ihenh ni suuj bna. hujaa nar l odoo neg zeeleer barj bgaa yumiig hudalaa magtaad bga hurliiz be de.orosuud tusgaar togtnol ogson za.naaduul chin harin uusgaj abah l gej harj bga za. esvel haraat bolgoh geed l
2 | 1 Хариулах
Зочин [166.205.141.35] 2021/8/17
УБ хотын төвийг тэр чигт нь Хятад ажилчид барьсан биш билүү? 1970 аад онд Зөвлөлт Хятадын харилцаа муудсанаас болж Зөвлөлтүүд Монголд жаал зугаа юм хийсэн байх....тэгээд энэ угсармал барилгууд оновчтой удаан настай эд биш ээ
0 | 0 Хариулах
Зочин [166.205.141.35] 2021/8/17
Зөвлөлтийн барьж өгсөн орон сууцны хорооллуудыг үнэгүй барьж өгөөгүй....бөөн өрөнд унасан,унагаасан.....
0 | 0 Хариулах
Зочин [202.21.115.126] 2021/8/17
ЕХ буцалтгүй тусламжаар барьж өгье гэж байхад эсэргүүцсэн хүн нь Барилга,Хот байгуулалтын яамны удирдлагууд байсан. Одоо яая гэхэв хүртэх ёстойгоо л хүртэцгээ
3 | 0 Хариулах
Зочин [202.21.126.30] 2021/8/17
Юу гэнэ ээ? Арай ч дээ. Тийм эх оронч бус үйлдэл гаргасан гэж үү? Хэрэв үнэхээр тэгсэн бол хууль хяналтын байгууллагууд шалгамаар??
0 | 0 Хариулах
хүний өмнөөс битгий амьда [202.179.15.114] 2021/8/17
Одоо тэгээд буцалтгүй тусламжаар л барьж байгаа шүү. БНХАУ-ын
0 | 0 Хариулах
Зочин [103.50.206.95] 2021/8/17
компанийн захирлууд харж байвал хэлмээр байна одоо хятадын үйлдвэрүүдийг шахаад монголд арматур, барилгын бүх материалаа үйлдвэрлээд зах зээлд эзлэх хувийг нь нэмээд өгөөч, хөгжил хувийн хэвшлээ дагадаг шдээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.180.173] 2021/8/17
Манайд цэвэрлэх байгууламжийг ЕХ-ы улс хамгийн дэвшилтэт технологиор буцалтгуй тусламжаар барьж өгье гэснийг нь болиулаад Хятадаас зээлээр бариулж байгаа юм. Хятад нь хотын дарга болон бусад дарга нарт мөнгө өгдөг байх, европууд нь дарга нарт мөнгө өгдөггүй. Үр дүнд нь Монгол хятадад хүүтэй зээлтэй. Хятад ажилчид хятад материалаар аманд орсон үнээрээ хийж өгч байна. Дарга нар улсаа өрөнд оруулсаар л...
8 | 0 Хариулах
Зочин [202.21.126.30] 2021/8/17
Арай арай... Үнэн бол энэ арай хэтэрсэн юм болжээ.
1 | 0 Хариулах
Зочин [166.205.141.35] 2021/8/17
Хятадууд айх ичих юмгүйгээр хахуульдаж авилгадаж чаддаг,Оросууд бол шууд хүчиндээд дээрэмддэг.....
0 | 0 Хариулах
Zas [66.181.187.178] 2021/8/17
ХҮРЭЛСҮГИЙН ЯРЬДАГ 2 ҮЛГЭР ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ, НЕВТИЙН ҮЙЛДВЭР
0 | 0 Хариулах
Зочин [202.21.126.30] 2021/8/17
Чи эхлээд зөв бичиж сурчих аа хө
2 | 0 Хариулах
Зочин [66.181.160.91] 2021/8/17
Улирлын чанарт хүнд ажил ингэж удаан хиих нь арггүйэээ
0 | 0 Хариулах
MGL [202.131.237.137] 2021/8/17
ene baiguulamjiig iim udaan barij baigaad itgej chadahgui bn.
0 | 6 Хариулах
Зочин [66.181.160.91] 2021/8/17
чам шг модон жорлонгиихоо нүхииг ухаж барих гж бга бшдээ лагаа минь , улирлын чанарт ажил хар малаааа
3 | 0 Хариулах
Зочин [192.82.64.69] 2021/8/17
улирлын чанартай байсанч арайл удаан юм хэдэн гарууд энд тэнд ялаа алаал сууж байгаа тэр бол бүр бат 2 жилийн турш цутгалт хийгээд 40% бүр ямар юмнууд нь арматур боодог болоод ямар машинаар цутгалт хийдэг болоод ийм цаг мөнгө үрсэн байдын [хориотой үг] одоо цутгалтаа хийж дуусхад 3н жил хахаха тэгээд тоног төхөөрөмж нь дахиад хэдэн жил баригдаж дуустал угийн монгол улс дампуурцан бна биз
1 | 0 Хариулах
Зочин [202.179.2.18] 2021/8/17
шаалдаа
1 | 1 Хариулах