Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар боллоо.
Энэ үеэр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” 2021 оны А/251, А/250 дугаар захирамжийн дагуу өнөөдрийн байдлаар 300 орчим байршлыг чөлөөлсөн. Тохижилт хийх шаардлагатай газруудад тохижилт хийхээр холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа” гэв.
Түүнчлэн Богдхан уулын “Авто зогсоол-Дугуй цагаан” чиглэлийн явган аяллын зам, Туул голын эрэг дагуух тохижилтын ажлуудын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулсан юм.
Мөн АСЕМ-ийн ойролцоох тохижилтын ажилд гүйцэтгэгч шалгарахгүй, гурван удаа сонгон шалгаруулалт зарлаж, долдугаар сарын 20-доос ажилдаа орсон байна.
Хотын дарга олон улсын стандартын дагуу бүтээн байгуулалтын ажлыг чанартай, сайн хийх ёстойг анхааруулж байлаа. Үүний зэрэгцээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Ривер гарден”, Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох ажлуудыг түргэвчлэхийг, шаардлагатай арга хэмжээ авахыг үүрэг болгов.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!