Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

ЗУРАГЛАЛ: Өнөөдөр болон маргааш хаагдах замууд

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авто замын эвдрэл гэмтэл болон шугам сүлжээний засвартай холбоотойгоор зарим хэсэгт хөдөлгөөнийг хааж, засварын ажил хийж байгаа билээ. 

Тухайлбал, өнөөдрийн 22:00 цагаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимпын гүүрнээс Их наяд плазагийн урд зам хүртэл 0.5км дулааны шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлж, наймдугаар сарын 12-ны 06:00 цаг хүртэл хийнэ. Энэ хугацаанд тухайн автозамын хөдөлгөөнийг хаана. Иймээс жолооч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.

 

Баянбүрдийн тойргийн зам засварыг маргаашийн 23:00 цагт эхлүүлнэ

Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цаг хүртэл хийж гүйцэтгэх тул жолооч та бүхэн бусад замыг сонгон, автозамын тэмдгийн дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

 

Зүүн дөрвөн замын уулзварын засвар маргаашийн 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл үргэлжилнэ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын уулзварын зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл хийхээр төлөвлөсөн байна. 

Иймд жолооч та бүхэн доорх зураглал, тэмдгийн дагуу бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Замын хөдөлгөөнийг төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар